УИХ-ЫН ТАМГЫН ГАЗРЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ц.ЦОЛМОН НҮБ-ЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН ОЛОН УЛСЫН ЗӨВЛӨХИЙГ ХУЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

О.Шүрэнцэцэг
2017/06/06

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон өнөөдөр (2017.06.06) НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Бангкок дахь бүсийн төвийн олон улсын зөвлөх Патрик Дуоныг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр талууд УИХ-ын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран хэрэгжүүлж буй "Монгол Улс дахь Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь" төслийн хэрэгжилтийн явцын талаар харилцан ярилцаж, санал солилцлоо. Аймаг, сум, нийслэл, дүүргийн ИТХ болон Засаг даргын хамтын ажиллагааг дэмжин, үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулснаар нутгийн удирдлагаас иргэдийн нийтлэг эрх ашигт нийцсэн шийдвэр гаргахад эерэг нөлөө үзүүлнэ гэдгийг уулзалтын үеэр УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон онцлон хэлж байв.

2017-2020 онд хэрэгжих дээрх төсөл нь чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн гурван цогц стратеги буюу нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн болон институцийн харилцан уялдаатай асуудлууд, ИТХ-ыг зохион байгуулалтын хувьд болон хувь төлөөлөгчдийн чадавхыг бэхжүүлэх замаар дээр дурдсан асуудлыг шийдвэрлэх зорилготой юм. Үүний зэрэгцээ батлагдсан хууль, бодлогын шийдвэрийг иргэд шийдвэр гаргах ажиллагаанд утга учиртай оролцох бодит боломж болгоход чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх, эдгээр хуулийг иргэдэд сурталчлах, хэрэгжилтийн байдалд нь мониторинг хийхэд ИТХ-ын дэмжлэгийг дайчлахад УИХ-д туслалцаа үзүүлнэ. Ингэснээр хууль тогтоомжийн болон бодлогын тунхаглалын иргэдийн түвшин дэх үр нөлөөг дээшлүүлэх юм хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр