​ Ц.Гарамжавын татвараас зайлсхийсэн 33 тэрбумаас 1.8 тэрбумыг нь НӨАТ-аас нь төрийн санд суутган авчээ

Өнөрцэцэг
Өчигдөр

УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавын “Монцемент Билдинг Материалс” ХХК цементийн үйлдвэрийн тоног төхөөрөмж импортлохдоо гаалийн татвараас зайлсхийж 23 тэрбум төгрөгийн өр үүсгэсэн бөгөөд энэ нь хүү алдангитайгаа нийлээд 33 тэрбумд хүрсэн байдаг юм. Татварын өрөө төлөхгүй зайлсхийж Гаалийн ерөнхий газартай шүүхдэлцэж явсаар ирсэн ч шүүхийн шийдвэр ГЕГ-ын талд гарч, Ц.Гарамжав өрөө төлөхөөс өөр аргагүйд хүрсэн. Гэсэн ч мэлзсээр өнөөдрийг хүрсэн тул тус компанийн НӨАТ-ын илүү төлөлтөөс суутгуулах саналыг Гаалийн ерөнхий газраас  Сангийн яаманд хүргүүлснээр 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 1.8 тэрбумыг нь суутган авчээ.   

БАРИМТ: “Монцемент Билдинг Материалс” ХХК-иас Төрийн санд төвлөрсөн мөнгөн дүнгийн баримтыг хавсаргав. /2022.02.28/


БИЧЛЭГ: “Монцемент Билдинг Материалс” ХХК-ийн татварын өр болох 33 тэрбумыг төлөх талаархи сэтгүүлчийн асуултад УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжав хариулсан бичлэгийг үзүүлье. Тэрээр тухайн үед 33 тэрбум төгрөгтэй холбоотой ямар ч шүүхийн шийдвэр байхгүй гэж мэлзэж байсан юм. /Төрийн ордон 2020.12.03-ны өдөр/ Харин өнөөдөр шүүхийн шийдвэр биеллээ олж “Монцемент Билдинг Материалс” ХХК-ийн татварын өр болох 33 тэрбумаас 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 1.8 тэрбум төгрөгийн төлөлт Төрийн санд хийгдээд байна.


Дашрамд дурдахад, Ц.Гарамжавын “Монполимет” ХХК Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгч нарын жагсаалтыг үргэлжлүүлж байгаа. 2014 онд 65 000 000 ам долларын зээл авсан бөгөөд өнөөдрийн байдлаар үлдэгдэл өрийн дүн 113 тэрбум төгрөгтэй тэнцэж байгаа бөгөөд ханшийн зөрүүний алдагдал хүлээж буй шалтгаанаар өрөө төлөхөөс зайлсхийж байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр