Их Британи Оросын эдийн засгийг сүйрүүлж байж тайвширна гэжээ

Л.Бямбажав
2022/02/25

Их Британийн Гадаад хэргийн сайд Лиз Трасс нь Оросыг Украйнд байлдааны ажиллагаа эхлүүлсний төлөө эдийн засгийг нь юу ч үгүй сүйрүүлнэ гэж мэдэгджээ. Тэрбээр хэлэхдээ “Бид Оросын эдийн засгийг сүйрч, Украйны тусгаар тогтнол болон газар нутгийн бүрэн бүтэн байдал сэргэх хүртэл тайвшрахгүй” гэжээ.

Түүнчлэн Лондон нь 500 сая фунтын хөнгөлөлтэй зээлийг Киев тусламж болгон олгохоор болсон тухайгаа мэдэгджээ. Гэхдээ энэ бол ийм хэмжээний мөнгийг Лондон шууд зээлнэ гэсэн үг биш юм бөгөөд Лондоноос Зеленскийн Засгийн газарт гарган өгч байгаа зээлийн баталгаа юм байна. Зеленскийн Засгийн газар энэ баталгааг ашиглаад олон улсын банкнуудаас зээл авах боломжтой болох аж.

Зарим мэргэжилтнүүдийн онцолж байгаагаар бол Их Британи, АНУ гэх мэт өрнөдийн улс орнууд Украйнд, бүр тодруулбал Зеленскийн Засгийн газар олон зуун сая долларын тусламж үзүүллээ гэх бүрдээ нэг ч удаа буцалтгүй тусламж үзүүлэхгүй байгаа аж. Тэд ямагт хөнгөлөлттэй, бага хүүтэй ч гэлээ заавал буцааж төлөх ёстой зээл өгч байгаа гэжээ. Сая хүртэл дайн эхлэхийн өмнө Украйнд олон мянган тонн зэвсэг нийлүүлсэн гээд байгаа нь өөрсдийн зүгээс Украйнд хөнгөлөлттэй зээл олгоод, тэр зээлийн мөнгөөрөө өөрсдийн агуулахаасаа илүүдэл сум, хэрэгслээ худалдан аваад Киевт нийлүүлсэн юм байна. Зээлийн нөхцөл ёсоор Украйн дайнд Оросын бут ниргэсний дараа сум, зэвсгийн мөнгийг бага хүүтэйгээр эргүүлж төлөх ёстой.

Украйн нь бүрэн бүтэн үйл ажиллагаатай сумны ганц үйлдвэрээ Донбассын эсрэг иргэний дайны үеэр салан тусгаарлагчдын мэдлийн нутагт орхиж ухраад байсан болохоор байлдааны ажиллагаагаа үргэлжлүүлэхийн тулд тэр бүх зээлийн сум хэрэгслийг хүлээн авахаас өөр аргагүй байдалд орсон байжээ.

 


2
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр