Украйны 83 байлдааны объектыг устгажээ

Л.Бямбажав
2022/02/25

ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдэгдэл хийж, Донбассыг хамгаалах байлдааны ажиллагаа эхэлснээс хойш Украйны талын амссан хүн хүчний бус хохирлын хэмжээг зарлажээ. Оросын тал өндөр нарийвчлалтай зэвсгээр цохилт өгч Украйны байлдааны дэд бүтцэд хамааралтай 83 объектыг жагсаалаас гаргасан байна. Эдгээр нь шатахууны төв, цэргийн казарм, удирдлагын төв ба штабууд, агаарын довтолгооноос хамгаалах локаторын төвүүд, цэргийн нисэх хүчний нисэх буудлууд, сум ба галт хэрэгслийн агуулахууд байжээ. Түүнчлэн Донбассын орчим Оросын цэрэг ба салан тусгаарлагчдын хүчний эсрэг агаараас цохилт өгөхийг оролдсон Украйны хоёр Су-27 сөнөөгч, хоёр Су-24 бөмбөгдөгч, Туркээс авсан “Байрактар ТБ-2” байлдааны дрон хоёрыг унагажээ.

 Түүнчлэн Украйны тал Оросын десант-дайралтын бүлгийн 1 рот цэрэг бууж өгч, олзлогдсон тухай мэдээлж байсан ч энэ мэдээлэл нь цагийн явцад өөрчлөгдөн 1 салаа цэрэг болон багасаад байснаа удалгүй толгой тагнуулд явсан хоёр орос цэргийг бүслэн байлдсаны эцэст нэг нь амиа алдаж, нөгөөх нь шархдан олзлогдсон гэж мэдэгдээд байна. Мөн Украйны талын унагасан гээд байсан Су-25 дайрагч онгоцыг Оросын тал техникийн гэмтлээс болж осолдсон болохын тодруулаад нисгэгч нь шүхрээр амжилттай газардаж, удалгүй өөрийн цэргийн байрлалд эсэн мэнд эргэж ирсэн гэдгийг онцолжээ.

 

 

 

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр