​Зеленский Украйныг НАТО-д элсүүлэхгүй, төвийн сахисан улс болгох талаар Москватай ярихад бэлэн гэжээ

Л.Бямбажав
2022/02/25

Украйны Ерөнхийлөгч Владимир Зеленксий  25-нд шилжих шөнө ард түмэндээ хандан ээлжит мэдэгдэл хийхдээ Украйныг төвийг сахисан улс байлгах талаар Москватай ярихад бэлэн гэжээ.

 Тэрээр мэдэгдэл хийхдээ “Өнөөдөр бид Москваг Украйны төвийн сахиусан статусын талаар ярихад бэлэн гэж байгааг олж сонслоо. Би өнөөдөр Украйныг НАТО-д элсүүлэх эсэх талаар Европын 27 орны удирдагчаас асуулаа. Бүгд айгаад хариулахгүй байна. Харин бид айхгүй байна, бид юунаас ч айхгүй байна, улс гүрнээ хамгаалахаас айхгүй, Оросоос айхгүй, Орос улстай манай улсад өгөх аюулгүй байдлын баталгаанаас эхлээд төвийг сахисан статус хүртэл юм болгоны талаар ярихад бэлэн байна” гэжээ.

 Украйн нь Майдан хувьсгалын дараа шинэ Үндсэн хууль батлахдаа улсаа НАТО, Европын холбооны гишүүн болгох нь нэн тэргүүний зорилго гээд заасан байдаг. Тэгэхээр Зеленский үнэн ярьж байгаа бол Үндсэн хуулиа өөрчлөх хэрэгтэй болно.

 

ОХУ-ын Путин нь Украйн улсыг НАТО-д элссэн тохиолдолд АНУ нь цөмийн дайралтын системээ тэнд гарцаагүй байршуулж таарах тухай тогтмол анхааруулсаар ирсэн. Ингэсэн тохиолдолд Украйнаас харвасан Америкийн цөмийн пуужин Москва хүртэл ердөө 5 минут ниснэ гэдгийг Путин нэг бус удаа онцолж байсан билээ. Одоогийн Украйны эрх баригчдын гол ивээн тэтгэгч бөгөөд өмөг түшиг болсон Вашингтоны хувьд улс орон ямар цэргийн эвсэлд элсэхээ өөрсдөө шийдэх ёстой гэсэн байр суурьтай байгаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр