ТАНИЛЦ: Хөгжлийн банкнаас чөлөөлөгдөх ТУЗ-ийн гишүүд

Л.Бямбажав
2022/02/21

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2022.02.21/Хөгжлийн банкны удирдлагуудтай уулзаж, үүрэг өгсөн. Тодруулбал, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийг 100 хувь өөрчилж чөлөөлөх, ажилдаа хариуцлагагүй хандан, чанаргүй зээл авсан компаниудын нөлөөнд орсон байж болзошгүй тус банкны 20 гаруй албан тушаалтанг хуулийн байгууллагын саналд үндэслэн ажлаас нь чөлөөлөхийг Хөгжлийн банкны удирдлагад даалгасан. 

Төлөөлөн удирдах зөвлөл нь есөн гишүүнтэй байх бөгөөд тэдгээрийн дөрөв нь хараат бус гишүүнтэй.   Тус банкны ТУЗ-ийн гишүүдийг хувьцаа эзэмшигчид нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгон гурван жилийн хугацаагаар томилдог.

ТУЗ-ийн гишүүдийн шийдвэрээр зээл авч болно гэж хуульд заасан байдаг учраас Хөгжлийн банкны зээлийн тал хувь нь чанаргүй зээлийн ангилалд орсон асуудалд Ерөнхий сайд ийн  ТУЗ-ийн гишүүдэд хариуцлага тооцож  бүгдийг нь чөлөөлөхөөр боллоо.

Өдгөө ажиллаж буй ТУЗ-ийн гишүүд

  • Б.Сүх-Очир, ТУЗ-ийн дарга, Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга
  • Б.Ганбат, ТУЗ-ийн гишүүн, ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга
  • С.Магнайсүрэн, ТУЗ-ийн гишүүн, БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга
  • Б.Насантогтох, ТУЗ-ийн гишүүн, ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга
  • Т.Жамбалцэрэн, ТУЗ-ийн гишүүн, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга
  • Р.Мөнхтөр, ТУЗ-ийн хараат бус гишүүн, Аудитын хорооны дарга
  • М.Золжаргал, ТУЗ-ийн хараат бус гишүүн, Нэр дэвшүүлэх хорооны дарга
  • Н.Батнасан, ТУЗ-ийн хараат бус гишүүн, Цалин урамшууллын хорооны дарга
  • Ү.Амарбат, ТУЗ-ийн хараат бус гишүүн, Эрсдэлийн хорооны дарга  

Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн нь дараахь шалгуурыг хангасан байна.

ҮҮНД: 

19.5.1.зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй байх;

19.5.2.банк, санхүү, хууль, инженер, эдийн засгийн дээд боловсролтой, уг салбарт таваас доошгүй жил удирдах албан тушаалд ажилласан, мэргэжлийн дадлага туршлагатай байх;

19.5.3.ял шийтгэлгүй байх;

19.5.4.төрийн улс төрийн албан тушаал хашдаггүй байх;

19.5.5.эрх бүхий албан тушаалтнаар нь ажиллаж байсан хуулийн этгээд дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон нь тухайн этгээдээс аливаа хэлбэрээр шалтгаалаагүй болох нь нотлогдсон байх;

19.5.6.банкны салбарт мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтан бус байх;

19.5.7.зөрчлийн улмаас банк, банк бус санхүүгийн байгууллагын тусгай зөвшөөрөл хүчингүй болох үед эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосноос хойш гурван жил өнгөрсөн байх;

19.5.8.санхүүгийн зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагад эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байх үедээ захиргааны хариуцлага хүлээсэн бол үүнээс хойш гурван жил өнгөрсөн байх.

19.6.Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн нь энэ хуулийн 19.5, Компанийн тухай хуулийн 79.1-д зааснаас гадна дараахь шалгуурыг хангасан байна.

19.6.1.төрийн жинхэнэ албан тушаал хашдаггүй байх, сүүлийн таван жилд улс төрийн албан тушаал хашиж байгаагүй;

19.6.2.банкны эрх бүхий албан тушаалтан, түүний холбогдох этгээд бус байх;

19.6.3.банкны хувьцааны тав ба түүнээс дээш хувийг дангаар болон холбогдох этгээдийн хамт эзэмшдэггүй байх.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр