Мон цемент, МАК цементийн үйлдвэрүүдийг улсын комисст хүлээлгэж өгөөгүйн цаад шалтгаан

Өнөрцэцэг
2022/02/19

Монполимет ХХК  болон МАК цемент ХХК-ийн төслүүд амжилттай хэрэгжсэн ч тэд барьсан үйлдвэрээ улсын комисст хүлээлгэж өгдөггүй гэх мэдээлэл байгаа юм. Учир нь тэд Хөгжлийн банкны зээлээ төлөөгүй. Мөн Хөгжлийн банкинд үүссэн долларын зөрүүгээ Засгийн газраар буюу ард түмнээр төлүүлэхээр улайрч буй юм. Тиймээс баригдсан үйлдвэрээ Хөгжлийн банкны барьцаа болгохгүйн тулд Улсын комисст хүлээлгэж өгөхгүй байх аргыг хэрэглэж байж болзошгүй.

  “Монполимет” ХХК нь 2014 онд “цементийн үйлдвэр барих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр Хөгжлийн банкнаас 65 сая ам долларын зээлийг авсан байдаг. Тэгвэл өнөөдрийн байдлаар буюу 2022 оны 02 дугаар сарын байдлаар зээлийн үлдэгдэл 112.8 тэрбум байгаа бөгөөд Монголбанкны хяналт шалгалтаар хэвийн бус, анхаарал хандуулах зээлийн ангилалд орсон байна. Тус компанид ам долларын зээл олгосоноос 45 тэрбум төгрөгийн ханшийн алдагдалд орсон гэх мэдээлэл нь үнэн бодитой талаар Хөгжлийн банк тайлбарладаг.

“Мак цемент ХХК” нь УИХ гишүүн асан Н.Номтойбаярын хамаарал бүхий компани. Тус компани нь Хөгжлийн банкнаас 70.9 сая ам.долларыг 9.85 хувийн хүүтэй, 7 жилийн хугацаатай цементийн үйлдвэр барихаар авчээ.  Өнөөдрийн байдлаар “Мак цемент ХХК” нь 10.4 сая ам.долларын зөрчилтэй байна. “Мак цемент ХХК” нь  зөрчилөө арилгахгүй бол Хөгжлийн банк шүүхэд шилжүүлэхээр ажиллаж байгаа талаар мэдээлсэн билээ.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр