С.Бямбацогт, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням, М.Билэгт, А.Сүхбат нарын НАЙМАН хүнээс албан тайлбар авна

Л.Бямбажав
2022/02/18

 Хөгжлийн банкнаас зээл авч шалгагдаж буй МАН-ын гишүүдэд ямар хариуцлага тооцох талаар МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Б.Баярбаатар дараах тайлбарыг өглөө. 

Тэрбээр "Манай намын нэр бүхий гишүүд Хөгжлийн банкны асуудалд холбогдсон. Зээл авсан нэр бүхий хүмүүсийг яллагдагчаар татагдсан тухай мэдээлэл байхгүй  байгаа учраас бид хуулийн байгууллагууд руу хүсэлт явуулж тус бүрийнх нь лавлагаа мэдээллийг авахаар шийдвэрлэлээ.  Хяналтын хороо бол улс төрийн хариуцлага оногдуулдаг байгууллага. Тэр хүрээнд бид Хөгжлийн банкны асуудалд холбогдсон гишүүдээсээ албан тайлбар авна.  Ажлын гурав хоногт багтаан албан тайлбараа ирүүлэхийг үүрэг болголоо.  Өнөөдрөөс эхлэнХяналтын ерөнхий хороо  Хөгжлийн банкны асуудлыг хэлэлцэж эхэллээ гэсэн үг. Цааш цаашдаа холбогдох шийдвэрийг цаг алдалгүй гаргана" гэв. 

Ажлын гурав хоногт багтаан  дараах  найман хүнээс албан тайлбар авна. 

ҮҮНД:

  1. УИХ-ын гишүүн С.Бямбацогт,
  2. УИХ-ын гишүүн Г.Амартүвшин
  3. УИХ-ын гишүүн Х.Ганхуяг
  4. УИХ-ын гишүүн Г.Дамдинням
  5. УИХ-ын гишүүн асан М.Билэгт
  6. УИХ-ын гишүүн асан А.Сүхбат
  7. Барилга, хот байгуулалтын дэд сайд асан Ш.Лхамсүрэн 
  8. НИТХ-ын төлөөлөгч асан Ш.Үнэнбат нар

УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын хувьд МАН-ын Хяналтын ерөнхий хорооноос 2021 оны тавдугаар сард намаас түдгэлзүүлэх шийдвэр гаргасан. Ц.Анандбазар одоо МАН-ын бүх шатны үйл ажиллагаа, намын бүлгийн хуралд оролцохгүй байгаа. Тиймээс энэ хүний бид хэлэлцэх шаардлагагүй.  Тухайн хэрэг нь шийдэгдсэний дараа намын гишүүнчлэлээ сэргээх боломжтой аж. 

Л.Элдэв-Очир дипломат албанд томилогдсон учраас намын гишүүнчлэлээс түдгэлзсэн. 

УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжаваас холбогдох тайлбарыг авч болно.Бичгээр ирүүлсэн тайлбар нь байгаа. 

УИХ-ын гишүүн Ч.Ундрам Хөгжлийн банкнаас зээл авсан тухайн цаг үед улс төрд нөлөөлөл бүхий албан тушаалтан биш мөн МАН-ын гишүүн биш байсан. Төрийн үйлчилгээний алба хаагч байсан. Хоёрт, УИХ-ын гишүүн Ч.Ундрамын аавын компани нь бизнесийн зорилгоор зээл авсан гэсэн тайлбараа ирүүлсэн гэдэг хариултыг тэрбээр нэмж өглөө. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр