Хөгжлийн банкны ажилчид өөрсөддөө нэг тэрбум төгрөгийн зээлийг давуу эрх олгож авчээ

Өнөрцэцэг
2022/02/18

АТГ-аас цагдан хорих санал хүргүүлээд буй Хөгжлийн банкны үе үеийн албан тушаалтнуудын тоонд багтаж буй гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат/2012-2016 он/, ТУЗ-ийн дарга асан Б.Шинэбаатар/2012-2015 он/ нарын үед тус банк дотооддоо гаргасан хууль зөрчсөн шийдвэрүүдийн нэг нь  ажиллагсдадаа 1 тэрбум төгрөгийн зээл олгох шийдвэр гаргасан явдал. Тодруулбал тухайн үеийн ТУЗ нь өөрийн бүрэн эрхэд заагаагүй буюу ХБ-ны ажиллагсдад хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргаж, арилжааны банкуудаар дамжуулан ажиллагсдад 1 тэрбум төгрөгийн зээл олгохыг зөвшөөрчээ.  

 Энэ нь “Нийтийн албанд нийтийн болон хувийн эрх ашгийг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хууль болон Хөгжлийн банкны тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн үйлдэл болохыг аудитын дүгнэлтээр тогтоожээ. Энэ дагуу дээрх шийдвэрийг цуцлах, банкинд байршуулсан хөрөнгөд хадгаламжийн хүүгээр хүү тооцуулах, ажиллагсдын зээлийг төрөөс хэрэгжүүлж буй 8 хувийн болон арилжааны банкны зээлийн үйлчилгээнд хамруулахаар албан шаардлагыг хүргүүлж байжээ.

Түүнчлэн энэ хугацаанд гарсан бас нэг зөрчил нь тус банкны хүний нөөцийг 2 дахин нэмэгдүүлсэн явдал юм. 2013 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 62 албан хаагчтай ажиллаж байсан бол 2014 оны 10 дугаар сар гэхэд 112 албан хаагчтай болж, нэг жилийн хугацаанд хүний нөөцийг хоёр дахин нэмэгдүүлсэн байна. Энэ нь тус банкны удирдлагууд өөрийн ойрын хүмүүсээ ажилд томилсон, тэдгээр хүмүүстээ давуу байдал бий болгож бага хүүтэй зээл авах боломжийг олгосон гэж хардахаар байна.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр