ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЭРГЭН ТОЙРОНД: Ашиг сонирхлын зөрчилтэй ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөрийг солих уу?

Л.Бямбажав
2022/02/18

Албан тушаал, танил тал, мэдээлэлд ойр байдлаа ашиглаж Хөгжлийн банкнаас  зээл авч зориулалтын бусаар ашигласан нэр бүхий зээлдэгч нарыг хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн. Үндсэндээ Хөгжлийн банкнаас олгосон нийт 75  зээл, 66 зээлдэгчийн зээлийн 55.3 хувь буюу 1.8 их наяд төгрөг чанаргүй зээлийн ангилалд орсон талаар тус банкнаас мэдээлсэн. АТГ-аас Хөгжлийн банкнаас зээл олгосон  болон авсан нэр бүхий 12 хүнийг саатуулан шалгах саналыг шүүхэд хүргүүлж, энэ хүрээнд өнөөдөр  /2022.02.18/ Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхээр Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат, Б.Батбаяр,  ТУЗ-ийн дарга асан Б.Шинэбаатар,  Ч.Энхбат, Д.Дэлгэрсайхан, Б.Батбаяр, Ч.Мөнхбаяр нарыг цагдан хорих хүсэлтийг хэлэлцэж эхлээд байна.  

Хөгжлийн банкны чанаргүй зээлийг барагдуулахад хууль шүүхийн байгууллага ийн шалгаж байгаа нөгөө талд буюу УИХ-аас ажлын хэсэг байгуулж ахлагчаар нь УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, гишүүдээр нь УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, С.Чинзориг, Б.Пүрэвдорж, Ц.Даваасүрэн нарын гишүүд ажиллана.

Мөн дэд ажлын хэсэгт Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Аудитын газар, Татварын ерөнхий газар, Улсын бүртгэлийн газар зэрэг байгууллагуудын төлөөлөл орсон 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй дэд ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэг Засгийн газар, Сангийн яамнаас  2019 онд  Хөгжлийн банканд  хийсэн шалгалтын материалттай танилцах мөн 2021 оны арваннэгдүгээр сард Монголбанкнаас хийсэн шалгалтын материал болон аудитын дүгнэлт зэргийг нэгтгэн УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн хүрээнд хяналт шалгалт хийж, УИХ-ын хаврын чуулганы эхэнд өргөн барихаар төлөвлөсөн талаар ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр мэдээлсэн. 

Гэвч Хөгжлийн банкны шалгалтыг ахлах УИХ-ын гишүүн Б.Баттөмөр өөрөө ашиг сонирхлын зөрчилтэй байхыг үгүйсгэхгүй. Учир нь түүний АТГ-т мэдүүлсэн Хөрөнгө орлогын мэдүүлэгт “Хөх ган” компани бүртгэлтэй байдаг. 

"Хөн ган" компанийн 52.5 хувийг “Бэрэн” групп, 25.7 хувийг “Би Ди Сек” үнэт  цаасны компани эзэмшдэг аж. 

“Бэрэн групп” ХХК нь Сүхбаатар дүүргийн долоодугаар хорооллын 720 болон 120 айлын "Ё" блок орон сууцны хороолол барих төсөл хэрэгжүүлэхээр Хөгжлийн банкнаас 2017 оны аравдугаар сард 33.2 тэрбум төгрөгийн зээлийг авснаас зээлээ хугацаанд нь төлөөгүйгээр өнөөдрийн байдлаар  43.7 тэрбум төгрөгийн өр төлбөр хуримтлагджээ. Тиймээс  “Бэрэн групп” ХХК-ийн захирал Б.Мөнхтөрийг АТГ-аас саатуулан шалгах саналыг шүүхэд шилжүүлж өнөөдөр хэлэлцэж байна. 

Ийн Хөгжлийн банкны хамгийн том найдваргүй зээлдэгчийн нэг "Бэрэн" групп ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөрийн хамаарал бүхий компанийх нь 52.5 хувийг эзэмшдэг гэхээр Б.Баттөмөр гишүүн Хөгжлийн банкны хуудууг илчлэхэд үнэн, зөв, шударга байж чадах уу гэдэгт эргэлзээ төрүүлж байна. Тиймээс УИХ-ын дарга Хөгжлийн банкыг шалгах ажлын хэсгийн ахлагчийг сольж,  Хөгжлийн банкны зээлдэгч ААН-үүдтэй аль ч талаараа сүлбэлдээгүй буюу ашиг сонирхлын бус хүнийг томилохгүй бол олон нийтийн хувьд хардлага дагуулсаар байна. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 12 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 16 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 17 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 17 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 19 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 20 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18