ТӨСВИЙГ МӨШГӨЕ: АТГ-аас шалгасан Хөгжлийн банкны байрны "шахаа" хав дарагдав уу

Өнөрцэцэг
2022/02/17

Төр шахааны бизнесийг дэмжиж, татвар төлөгчдийн мөнгөөр туйлсан нэгэн ноцтой зөрчлийн жишээ мөн л Хөгжлийн банкны байр. Төр, төрийн үйл ажиллагаанд хяналт үгүй болж, төрийн өмч хөрөнгө, төсөв санхүүг зүй бусаар зарцуулагчдад хүлээлгэх хариуцлагын тогтолцоо үгүй болсноос төсөв эрх мэдэлтнүүдийн гарын салаа бүрээр урссаар байна.

Худалдаа хөгжлийн банк долоон  жилийн өмнө Хөгжлийн банканд 27 тэрбум төгрөгөөр оффиссын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг "шахсан" байна. Тодруулбал, 2015 оны долдугаар сарын 06-ны өдөр "Хөгжлийн банк" нь "Худалдаа хөгжлийн банк"-тай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ үзэглэжээ. Ингэхдээ Худалдаа хөгжлийн банк нь Хөгжлийн банканд маш өндөр үнэтэйгээр байрыг шахсан байгаа юм. Худалдаа хөгжлийн банк нь одоо "Хөгжлийн банк"-ны байрлаж байгаа 11, 12 давхарын оффисын зориулалттай 3 240 м2 талбайг худалдахдаа нэг метр квадратыг нь 8,3 сая төгрөгөөр үнэлж, 27 тэрбумаар, мөн тус байрны В1 давхарт байрлах 10 ширхэг автомашиныг зогсоолыг 775 сая төгрөгөөр үнэлэн худалджээ.

Ийнхүү нийтдээ 27 тэрбум 775 сая төгрөгөөр "Хөгжлийн банк" байртай болсон аж. Гэхдээ Худалдаа хөгжлийн банк нь 14 давхар барилга бариулсан өртгөөрөө л хоёрхон давхрыг нь төрд худалдаж, зардлаа нөхөн бас ч үгүй 775 сая төгрөгийн ашиг харсан наймаа хийсэн байна.

Тус байрыг Худалдаа хөгжлийн банкны захиалгаар "Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбатын "Өндөр буянт" ХХК барьжээ. Тус 14 давхар барилгыг 27 тэрбумаар бариулсаныг УИХ-ын ажлын хэсэг шалгалтаар тогтоосон байна. Тиймээс л нэр бүхий гишүүд "Худалдаа хөгжлийн банк" нь 27 тэрбум төгрөгөөр бариулсан 14 давхар байрныхаа хоёрхон давхрыг Хөгжлийн банкинд 28 тэрбум төгрөгөөр шахсан нь луйвар гэж үзэж байв.

Ингээд Худалдаа хөгжлийн банкинд байрных нь хоёр давхарыг буцааж өгөөд 27 тэрбум төгрөгийг олж авах үүргийг УИХ-аас "Хөгжлийн банк"-ны удирдлагуудад өгсөн байдаг. Хөгжлийн банкны удирдлагууд энэ асуудлаар Худалдаа хөгжлийн банкинд хандаж, наймаагаа буцаах асуудлыг ярихад "...талуудын хэн аль нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэж үүргийг дуусгавар болгосох байх тул дээрх гэрээ дуусгавар болсон байна.

Иймд, танай банкнаас ирүүлсэн албан бичигт дурдсанчлан бүрэн хэрэгжиж дуусгавар болсон гэрээг цуцлах хууль зүйн үндэслэл байхгүй болохыг үүгээр уламжилж байна" гэх хариуг өгчээ. Бүдүүлгээр хэлбэл "Худалдаа хөгжлийн банк " зарагдсан барааг буцаахгүй, бандан тас" гэх хариултыг Хөгжлийн банкны удирдлагуудад өгч байжээ. 

Хоёрхон давхрыг бүхэл бүтэн 14 давхар барилга бариулсан өртгөөр худалдаж авсан "Хөгжлийн банк" аргаа барахдаа тус байрыг түрээслүүлэхээр сонинд зар өгч үзсэн байна. Гэвч үр дүнд хүрээгүй аж. Тийм өндөр үнэтэй оффисыг түрээсэлдэг, худалдаж авдаг аж ахуйн нэгж, байгууллага гэж хаа байхав. Төр л төсвөө үрж, ядсандаа л тийм өндөр үнэтэй оффисыг худалдаж аваа биз.

Татвар төлөгч бидний эх орон, ард түмнийхээ сайн сайхны төлөө зарцуулахаар төсөвт төвлөрүүлдэг мөнгийг хэн нэгний бизнесийг дэмжих зорилгоор улаан цайм дээрэмдэж байгаа энэ үйлдлийг хэн хийв? Энэ хуйвалдаан, луйврын чанартай үл хөдлөх, эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнд хэн нь гарыг үсэг зурж байв. 

Хоёр талын байгуулсан гэрээнд Худалдаа хөгжлийн банкыг төлөөлж тус банкны гүйцэтгэх захирал асан Б.Мэдрээ, холбогдох орлогч захирлууд гарын үсэг зурсан бол Хөгжлийн банкыг төлөөлж тус банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат гарын үсэг зурсан нь дээрх баримтаас харагдаж байна.  Ямартай ч Хөгжлийн банкны энэхүү хэрэг дээр АТГ ажиллаж, тус байрны хоёр давхар, граж нь 27,7 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх үү, үгүй юу гэдгийг дахин үнэлэхээр болсон ч өнөөдрийг хүртэл "дарагдав". 

Худалдаа хөгжлийн банкны даварсан үйлдэл 27,7 тэрбумаар ч зогсоогүй байна. Хөгжлийн банк нь тус байрны 11, 12 давхарт үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн өдрөөсөө эхлээд л СӨХ-д сар бүр 20 сая төгрөгийг төлсөөр иржээ. Харин шинэ удирдлагууд нь 20 сая төгрөг их байна хэмээн үзэж сар бүр 9 сая төгрөгийг СӨХ-нд тушаадаг болсон байна. Ийм л увайгүй, хуйвалдаан, луйвар төрд газар авсаар одоо цагаандаа гарч байх шиг...

"Бизнесийнхэн улстөрчдөд хандив, тусламж нэрээр мөнгө өгч, эргээд өөрсдийн бизнесийг дэмжүүлж байна. Энэ нь "Мөхлийн гурвалжийнг" бий болгож, төрийн үйл ажиллагаа бүлэглэлийн эрх ашгийн төлөө боллоо" хэмээн хуульч, судлаач ярьсан байдаг. Тэгэхээр хаана хаанаа эрдэмтэн, судлаачдынхаа үгийг сонсож, цагаан захтай, соёл "үнэртүүлсэн" "брэн үзэгтэй" хулгайч нарын зурсан гарын үсгэнд хариуцлага тооцох цаг иржээ. Энгийн нэг иргэний гарын үсэг, амь амьдралтай нь тэнцдэг бол эрх мэдэл бүхий төрийн албан хаагч, төрийн өндөр албан тушаалтнуудын гарын үсэг ч гэсэн мөн амь амьдрал, албан тушаалтай нь тэнцдэг байх учиртай. Тэгэхгүй бол төсөвт хоноцийн сэтгэлээр хандаж, бүлэглэлийнхээ эрх ашигт үйлчилсэн луйварчдын балгийг татвар төлөгчид нуруундаа үүрч, бүсээ чангалсаар удахгүй "тасарч" унах биз ээ.



7
angry
0
care
1
haha
1
liked
1
love
1
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай 8 цагийн өмнө
НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна 8 цагийн өмнө
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, их хэмжээгээр бэлтгэж, хадгалсан этгээдийг баривчиллаа 10 цагийн өмнө
Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв 10 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Нойтон цас орж, цасаар шуурна 11 цагийн өмнө
Г.Занданшатар: Монголын төр намын хуваагдал, талцлаас болж дэлхийд шившиг болж байна Өчигдөр
Үндэсний үйлдвэрлэгчид боловсролын салбарт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ Өчигдөр
“Пицца Хат” брэндийн хамтран ажиллах санал Өчигдөр
"Монгол Улсын төрийн далбаа мандуулах хөтөлбөр"-ийг нээлээ Өчигдөр
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ Өчигдөр
ГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээ Өчигдөр
Ц.Мөнхбат: МАН ирцээ бүрдүүлж чадахгүй байж буруугаа манай намаас хайгаад байна Өчигдөр
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно Өчигдөр
Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам" Өчигдөр
О.Цогтгэрэл: Чуулган хуралдахгүй байгаа ч цаг үеийн тулгамдсан асуудлыг сонсох ёстой Өчигдөр
Г.Занданшатар: Би албан тушаалтай зууралдаагүй. Хулгайтай би эвлэрэхгүй. Ухрах, тохирох ямар ч бодол алга Өчигдөр
Нийслэлд улаанбурхан өвчний 398 тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Хормузын хоолойн тээвэрлэлтийн саатлаас шалтгаалан "онцгой байдлын" горимд шилжлээ Өчигдөр
Өнөөдөр: Дэлхийн театрын өдөр тохиож байна Өчигдөр
Дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр