Д.Дашмаа: Хөгжлийн банктай холбоотой хэрэг нээхээс татгалзсан, хаасан болон хэрэгсэхгүй болгосон 50 орчим материалыг хянаж дууссан

О.Шүрэнцэцэг
2022/02/15

Монгол Улсын Хөгжлийн банкнаас олгосон чанаргүй зээлтэй холбоотой асуудалд хууль хяналтын байгууллагаас шалгалтын ажиллагаа хийж байгаа эсэх талаар УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга, ахлах прокурор Д.Дашмаатай ярилцлаа.

-Хөгжлийн банкны чанаргүй зээлтэй холбоотой асуудалд прокурорын байгууллага ямар байр суурьтай байна. Хууль хяналтын байгууллага энэ асуудалд анхаарал хандуулахгүй, зээл авсан хүмүүсийг шалгахгүй байна гэсэн шүүмжлэл нийгэмд байна?

-Монгол Улсын Хөгжлийн банкнаас олгосон чанаргүй зээлтэй холбоотой мэдээлэл сүүлийн үед олон нийтийн анхаарлын төвд байна.

Хөгжлийн банкны зээл олголттой холбоотой асуудлууд өмнө нь эрүүгийн журмаар шалгагдан прокурорын байгууллагаас хяналт тавьж, мөн төр, нийтийн ашиг ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр иргэний журмаар нэхэмжлэл бичих зэрэг ажлууд хийгдэж байсан. Эцэслэн шийдвэрлэгдээгүй нэхэмжлэл, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа

-Одоогоор Хөгжлийн банкны зээлтэй холбоотой хэдэн хэрэг шалгагдаж байна вэ?

-Прокурорын хяналтанд өнөөдрийн байдлаар тус банктай холбоотой Авлигатай тэмцэх газраас шалгаж байгаа хэрэг бүртгэлтийн ес, мөрдөн байцаалтын дөрөв, Цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа гурван хэрэг тус тус байна. Өмнө нь прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхээр шийдвэрлүүлсэн дөрвөн хэрэг байгаа. Одоо Авлигатай тэмцэх газраас ажлын хэсэг гарган ажиллаж байна.

Мөн прокурор төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиг үүргийнхээ хүрээнд Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Хөгжлийн банкнаас 2019, 2020 онд ирүүлсэн хүсэлтийн дагуу найман зээлтэй холбоотой асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх ажиллагаанд төрийн нэрийн өмнөөс оролцсон. Тодруулбал, “Хөтөл” ХХК-ийн 61.2 сая ам.доллар, “Эрэл” ХХК-ийн 23 сая ам.доллар, 13 сая евро, “Бэрэн” группийн 27.2 сая ам.доллар, ТОСК-ийн 57 сая ам.доллар, “Монгол драй милк” ХХК-ийн 14.9 сая ам.доллар, “Капитал” банкнаас дамжуулан зээлсэн 68.1 тэрбум төгрөг, “Бишрэлт групп” ХХК-ийн хамаарал бүхий аж ахуйн нэгж болох “Монгол мах экспо”, “Монгол эм импекс концерн” ХХК-иудын 30.3 сая ам.доллар, “Кью Эс Си” ХХК-ийн 71.3 сая ам.доллар, “Ган Хүдэр Орд” ХХК-ийн 5 тэрбум йенийн зээлийг шүүхээр шийдвэрлүүлэхэд прокурорыг оролцуулах тухай хүсэлтүүдийг хүлээн авч, шийдвэрлэсэн.

Эдгээрээс “Хөтөл” ХХК, “Бэрэн групп”, “Монгол драй милк” ХХК, “Бишрэлт групп” ХХК, “Ган Хүдэр Орд” ХХК-тай холбоотой хүсэлтүүдийг эрүүгийн журмаар шалгуулахаар холбогдох мөрдөх байгууллагад шилжүүлж, ТОСК-тай холбоотой хүсэлт нь төрийн байгууллага хоорондын маргаан, “Капитал” банктай холбоотой хүсэлт нь эрх хүлээн авагч төлбөрийг барагдуулах дараалалд багтсан үндэслэлээр тус тус прокурор оролцохоос татгалзсан.

Харин “Кью Эс Си” ХХК, “Эрэл” ХХК-ийн зээлтэй холбоотой иргэний хэрэгт прокурор төрийн эрх ашгийг хамгаалж оролцсоноос “Эрэл” ХХК-ийн нэхэмжлэл одоогоор шийдвэрлэгдээгүй байна. “Кью Эс Си” ХХК-тай холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн тухайд Улсын Дээд Шүүхийн Иргэний хэргийн хяналтын шатны шүүхээс шийдвэрлэж, 192.6 тэрбум төгрөгийг тус компаниас гаргуулахаар болсон.

-Үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор УЕП-ын газраас Хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтнуудтай уулзалт зохион байгуулсан уу. Эргэн төлөлт нь эрсдэлд орсон бусад компаниудыг шалгах тал дээр хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

-Улсын ерөнхий прокурорын газраас 2022 оны нэгдүгээр сард Хөгжлийн банкны холбогдох хүмүүстэй ажил хэргийн уулзалт зохион байгуулж, эргэн төлөлт нь эрсдэлд орсон зээлтэй холбоотой асуудлын талаар ярилцсан. Уулзалтаар зарим зээлийн асуудлыг Авлигатай тэмцэх газарт шилжүүлэн эрүүгийн журмаар шалгуулах шаардлагатай гэж үзсэн.

Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар нийт 75 зээл /66 зээлдэгчийн/-ийн жагсаалтыг хүргүүлснээс зээл олголтын байдал, зээлийг зориулалтын бусаар зарцуулсан, татвараас зайлсхийсэн, мөнгө угаасан эсэхийг тус тус шалгуулна.

-Хөгжлийн банкнаас зээл авсан асуудал шалгагдаж байсан ч хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн, хэрэгсэхгүй болсон асуудлууд бий. Үүнийг сэргээн шалгаж байгаа юу?

-Улсын ерөнхий прокурорын газраас Хөгжлийн банктай холбоотой нийгэмд үүсээд байгаа асуудлаар буюу Хөгжлийн банк байгуулагдсан 2011 оноос хойш тус банктай холбоотой шийдвэрлэгдсэн хэрэг, материалуудыг хянаж, гарч байсан шийдвэрүүдийн үндэслэлийг танилцуулах үүргийг бүх нэгж прокурорын газруудад өгсөн. Нийслэлийн прокурорын газраас Хөгжлийн банктай холбоотой хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн, хаасан болон хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн 50 орчим хэрэг, материалыг нэг бүрчлэн хянаж, одоо дуусч байна. Удахгүй тухайн хэрэг, материалуудыг сэргээн шалгуулах шаардлагатай эсэх талаар прокурорын шийдвэрүүд гарна.

Мөн тус банк байгуулагдсан цагаасаа хойш иргэний журмаар шүүхэд гаргаж байсан нэхэмжлэл, холбогдох шүүхийн шийдвэрүүд, нэхэмжлэлүүдэд эрүүгийн журмаар шалгуулах шаардлагатай асуудал байсан эсэхийг судлан үзэж байна.

Түүнчлэн өмнө нь УИХ-аас байгуулагдан Хөгжлийн банкийг шалгаж байсан ажлын хэсгийн дүгнэлтүүдийг үзэж танилцан, эдгээр ажлуудын үр дүнг нэгтгэн дүгнэсний үндсэн дээр Авлигатай тэмцэх газарт одоо шалгагдаж байгаа хэрэгтэй хамтатган шалгуулах эсэхийг шийдвэрлэнэ.

Ерөнхий прокуророос Хөгжлийн банктай холбоотой хэргүүдэд УЕПГ-ын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсээс мөрдөн шалгах ажиллагааны явц байдалтай тухай бүрт танилцах, шуурхай шийдвэрлүүлэх арга хэмжээ авч ажиллах үүргийг өгсөн байгаа.

Дээрх ажлын үр дүнгийн талаар болон хэргийн шийдвэрлэлттэй холбоотой асуудлаар тухай бүр олон нийтэд мэдээлэх болно.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Э.Сайнзориг: Жил ирэх бүр хүмүүсийн худалдан авалт муудаж байна 2 цагийн өмнө
Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ 2 цагийн өмнө
​ Жюү жицү: Б.Наранхишиг “Их дуулга”-ын аварга боллоо 9 цагийн өмнө
​“Чингэлтэй фестиваль 2025” иргэдийн баярыг “шинэ чингэлтэй” уриан дор зохион байгуулж байна 10 цагийн өмнө
​Улсын харцага Г.Ганхуягийг цагдан хорих хугацааг шүүхээс дахин 30 хоногоор сунгажээ 10 цагийн өмнө
“Метро малл” худалдааны төвөөс Анкарагийн гудамж, Самбуугийн гудамж хүртэлх авто замыг хаажээ 11 цагийн өмнө
Улаанбаатарт 9 градус дулаан өдөртөө багавтар үүлтэй 11 цагийн өмнө
Тамхины хорыг бууруулахад тусламж хэрэгтэй Өчигдөр
Нийслэлийн өмчлөлд буцаан авсан хөрөнгийг танилцуулж байна Өчигдөр
Ногоон бүсийн 51 мянган айл өрхийн гэр, байшинг дулаалах ажлыг ирэх сарын 1-нээс эхлүүлнэ Өчигдөр
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Өчигдөр
Б.Найдалаа: Ерөнхий сайд ч бай, хэн ч бай орлогоо нотолж чадахгүй бол хариуцлага хүлээх ёстой Өчигдөр
Объектын гал түймрийн 14.8 хувийг өнжмөл шар өвсний дуудлага эзэлж байна Өчигдөр
Өвөр гүнтийн 4.5 км авто замын засвар, шинэчлэлтийн ажил эхэллээ Өчигдөр
Ж.Энхбаяр: УИХ-ын дарга санаатайгаар "Гурилын импортын татварыг сэргээх хуулийн төсөл"-ийг унагаалаа Өчигдөр
Э.Батшугар гишүүний өргөн барьсан хуулийн төсөл батлагдаж ‘хар жагсаалт” гэх ойлголт байхгүй болно Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд Өчигдөр
“Улаанбаатар аялал жуулчлалын үзэсгэлэн 2025” болно Өчигдөр
Улаанбурхан халдварт өвчнөөр 1964 хүн өвдөөд байна Өчигдөр
​Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцэнэ Өчигдөр