Л.Оюун-Эрдэнэ: Хөгжлийн банкны зээлдэгчдийн барьцаа хөрөнгийг нээлттэй дуудлага худалдаагаар борлуулж, улсыг хохиролгүй болгоно

Л.Бямбажав
2022/02/14

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Би 2019 онд ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байх үедээ тус оны тавдугаар сард УЕП болон АТГ-ын удирдлагуудад хандаж Хөгжлийн банктай холбоотой илэрсэн зөрчлүүдийг ангилж авч үзэхийг хүссэн бичиг илгээсэн. Хууль хяналтын байгууллагаас Хөгжлийн банкнаас олгосон нийт 75  зээл, 66 зээлдэгчийн мэдээлэлд үндэслэж дүгнэлт гаргаж Засгийн газрын хуралдаанд өнгөрсөн долоо хоногт танилцуулсан. Нэгдүгээрт Засгийн газар Хөгжлийн банкны зээлийг хоёр хувааж үзнэ. Мөн Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Хөгжлийн банкыг татан буулгахгүй, дампууруулахгүй, хариуцлагүй зээлдэгчийн зээлийг Засгийн газар төлөхгүй. Цаашдаа Хөгжлийн банк экспортыг дэмжиж, импортыг орлох төсөл хөтөлбөрүүдийг дэмждэг ийм л байк болж, олон улсын жишгийн дагуу ажиллах хэрэгтэй. Хөгжлийн банк 2011 онд байгуулагдсан цагаасаа хойш үндсэн чиг үүргээрээ ажиллаж чадаагүй. Үүний үр дүнд 3.2 их наяд төгрөг зээлийн үлдэгдэлтэйгээс  55.3 хувь буюу 1.8 их наяд төгрөг чанаргүй зээлийн ангилалд орсон. 

Засгийн газар зээлийг хоёр түвшинд авч үзнэ гэдэг нь нэгдүгээрт, зээлийг зориулалтын дагуу ашигласан, барьцаа хөрөнгө нь хангалттай тухайн төсөл Монгол Улсын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсан ийм төслүүд цар тахлын улмаас эргэн төлөлт их бус хугацаагаар тасалдсан тохиолдолд хэвийн зээл гэж үзнэ. Мөн баялаг бүтээгчдээ дэмжиж, хамтран ажиллана.

Хамгийн чухал нь улс төрийн нөлөөлөл ашиглаж, зээл аваад зээлээ зориулалтын бусаар ашиглаж, улстөрчид болон Хөгжлийн банкны удирдлагуудад нөлөөлж, барьцаа хөрөнгө нь хангалтгүй зээлүүд бий. Эдгээр хариуцлагагүй зээлдэгчдээс үүдэж баялаг бүтээгчдийн нэр хүнд унах мөн Монгол Улсын хөгжилд чухал хувь нэмэр оруулах ёстой Хөгжлийн банк өнөөдрийн түвшинд хүрэх бизнесийн хэвийн үйл ажиллагааны зарчим алдагдсан эдгээр нөхөдтэй Засгийн газар хуулийн дагуу хатуу арга хэмжээ авна. Эрүүгийн хуулийн дагуу мөнгө угаах хэргээр шалгах хүсэлтийг Засгийн газраас УЕП-т гаргасан. Ихэнх нь Иргэний хуулиар мөн ихэнх нь 2011 онд хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэдэг агуулгаар бондын зээл авсан олон албан тушаалтан мултарч үлдэх боломж байгаа учраас  мөнгө угаах хэргээр шалгуулна. Зарим үл хөдлөх хөрөнгийг битүүлжилж эхэлсэн. Энэ нь баялаг бүтээгчдийн эсрэг үйлдэл биш, харин баялаг бүтээгчдийн төлөө, бизнесийн тэгш өрсөлдөөний төлөө хийж байгаа үйлдэл.  15 хүрэхгүй нэр бүхий хүн Хөгжлийн банкны голлох зээлдэгчид байна. Эрүүгийн хуулийн дагуу хэсэг нөхдийг шалгана. 

Цаашид Хөгжлийн банк илүү том түвшинд зээл гаргадаг, шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд мега төслүүдийг хөгжүүлдэг, арилжааны банкууд санхүүжүүлж болох төслүүд рүү ордоггүй, УИХ хөгжлийн төсөл гэж үзсэн төслүүдийг санхүүжүүлдэг болгож байж эдийн засаг тэлнэ" гэлээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр