Г.Занданшатар: Хөгжлийн банкны асуудлаар нээлттэй сонсгол хийнэ

Н.Мижидмаа
2022/02/14

Хөгжлийн банк тойрсон асуудлаар өнгөрсөн Баасан гаригт "Өөрөөр нь төлүүлье" хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Уг асуудлаар УИХ-ын дарга Г.Занданшатар Хөгжлийн банкыг шалгах ажлын хэсгийн гишүүд болон Сэтгүүлч Ч.Лодойсамбуу, Н.Өнөрцэцэг нартай  уулзаж байна. Хөгжлийн банк тойрсон асуудалтай холбоотой УИХ дээр нээлттэй сонсгол явуулахаар болжээ.

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг: Нээлттэй сонсгол явуулж болно. Гэхдээ энэ ажлын хэсгийн гишүүдэд итгэж болох уу. Хөгжлийн банкны асуудалд холбогдоогүй гишүүд гэдэгт яаж итгэх юм. Өглөө 10 цагт босоод ирж чадахгүй хүмүүстэй яаж хамтарч ажиллах вэ? Үүнээс гадна УИХ-ын дарга Г.Занданшатар та өөрөө өрөө төлсөн үү? Ийм асуудалд та өөрөө холбогдсон гэдэг мэдээлэл байна шүү дээ. 

УИХ-ын дарга Г.Занданшатар: Ажлын хэсэгт итгэж болно. Хөгжлийн банкны асуудалд шалгалт хийгээд энэ сарын 17-нд эхнийх нь гаргаад 21-нд эцсийн дүгнэлтээ гаргана. Сонсгол хийхийн тулд 14 хоногийн өмнө мэдэгдсэн байх ёстой. Ингээд гуравдугаар сарын эхээр сонсголоо хийнэ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр