​Хөгжлийн банкнаас зээл авсан "Монгол драй милк" ХХК-д холбогдох шүүх хурал 2 жил гаруй хугацаанд 11 удаа хойшилжээ

Л.Бямбажав
2022/02/13

Хөгжлийн банкны чанаргүй зээлээр зарлагдсан компаниуд ба эздийн жагсаалтад  “Алтай констракшн” ХХК-ийн захирал Х.Бат-Эрдэнийн хамаарал бүхийн "Монгол драй милк" ХХК дахин орсон. Дахин гэж тодотгож буй учир нь 2019 оны есдүгээр сарын 5-нд  прокурорын байгууллагад Хөгжлийн банкнаас зээл аваад эргэн төлөхгүй төрд хохирол учруулж байгаа буюу авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй, хугацаат график алдагдсан гэж үзэн "Эрэл", "Хөтөл" ХК, "ТОСК" ТӨХК, "Монгол драй милк", "Кью Эс Си", "Капитал банк"-ийг  компанийг прокурорын байгууллагад шилжүүлж байв.

Гэвч өнөөдрийг хүртэлх хугацаанд "Монгол драй милк" ХХК зээлээ төлөөгүй улсыг хохироосоор байна. 

Тус компани нь хөдөө орон нутгуудад 60 ширхэг хуурай сүүний үйлдвэр байгуулж дотоодын зах зээлийг хуурай сүүгээр бүрэн хангаж, тэр ч бүү хэл гадаад руу экспортлох төслөөрөө Хөгжлийн банкнаас 15 сая ам.доллар буюу 47 тэрбум төгрөгийн зээл авч байв.  Мөн зээлийн барьцаа болох хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө нь 47 тэрбум төгрөгийнхөө 10 хувьд ч хүрэхгүй үнийн дүнтэй байснаас гадна сүүний үйлдвэр байгуулаагүй буюу зээлийг зориулалт бусаар ашигласан учир 2019 оны есдүгээр сарын 23-нд шүүхэд шилжүүлсэн байдаг. Гэвч 2019 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд шүүх хурал нь нийтдээ 11 удаа хойшилжээ. 

Уг асуудалтай холбогдууж,  “Алтай констракшн” компанийн захирал Х.Бат-Эрдэнийг хоёр сар орчим хугацаанд хорьж байгаад 2019 оны есдүгээр сарын 28-нд батлан даалтад гаргасан.

“Зээлээ төлөхгүй ААН-үүдийг шүүх хяналтын байгууллагад шилжүүлээд зээлийг нь төлүүлэх гэхээр хамгийн багадаа 70 сар буюу зургаан жилийн хугацаа зарцуулагддаг"  гэдгийг Хөгжлийн банкны Экспорт, импорт, худалдааны санхүүжилтийн газрын захирал Б.Амгалан хэлж байсан. Энэ байдал "Алтай констракшн” ХХК-ийн захирал Х.Бат-Эрдэний хамаарал бүхийн "Монгол драй милк" ХХК-д давтагдаж байна. Учир нь "Монгол драй милк" ХХК-ийг шүүхэд шилжүүлснээс хойш  2.4 жил орчим гацаж байна.  



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
102.89.46.44
2023/12/14
0
0
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хариулах
Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр