Д.Амартүвшин: Хөгжлийн банкийг​ татан буулгахгүй бол улстөрчид нь шархаа нөхсөөр байх болно

Л.Бямбажав
2022/02/11

"Өөрөөр нь төлүүлье" Хөгжлийн Банкны чанаргүй зээлийн талаарх хэлэлцүүлгийн үеэр комедиан Д.Амартүвшин байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр "Учир шалтгаанаа эхлээд хэдүүлээ олъё. Хөгжлийн банк гэдэг байгууллага төрөхдөө л хорт хавдартай төрсөн юм болов уу гэж харж байна. Төрийн мөнгө гэдэг бол хэний ч мөнгө биш байдаг. Олон сангуудаар дамжуулж улстөрчид мөнгө авдаг боллоо.  Та бүхэн санаж байгаа бол анх Хөгжлийн банкны захирлаар Солонгосоос менежментийн баг ирсэн ч буцаагаад явуулсан. Яагаад гэдэг нь тодорхой. Гаднын хүмүүсийг явуулаад өөрсдийн хүмүүсээ ажиллуулсан. Дараа нь МАН-ынхан 2016 онд эрх барьсан ч тухайн асуудлыг өөрчлөөгүй. Энэ процесс тэд нарт хэрэгтэй байсан. Зургаан жилийн дараа гэнэт сэрж байгаа мэт зээлийн асуудлыг мэдэж байна. 

Хөгжлийн банкнаас зээл авсан хүмүүсийг халаад, шоронд хийсэн ч энэ банк байсаар байвал дараа жил ялсан нам дахиад л олон нийтийн мөнгөнөөс иднэ. Маш их мөнгө зарцуулж УИХ-д гардаг болохоор шархаа нөхөх хэрэгтэй болно. Төрийн банк гээд бас нэг арилжааны банк бий. Ялгаа байхгүй. Улстөрчид гэхээс илүү иргэдэд хандаж үг хэлмээр байна. Иргэд улстөрчдийн санаачилж байгаа сан, банкуудыг битгий дэмжээч. Санаачлахад нь бүгдээрээ эсэргүүцэж баймаар байна. Хөгжлийн банкийг татан буулгах хэрэгтэй гэж үзэж байна" гэв.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр