Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ тасралтгүй өсч байна

Л.Бямбажав
2022/02/07

Олон улсын томоохон биржүүд дээр өнгөрсөн долоо хоногт баррель газрын тосны үнэ 82.99-91.7 ам.доллар ($)-ын хооронд хэлбэлзсэн байна.
Харин www.globalpetrolprices.com эх сурвалжийн мэдээгээр 2022 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн арилжаагаар “Брент” төрлийн газрын тосны хаалтын үнэ 93.90 ам.доллар/баррель, “WTI” төрлийнх 92.65 ам.доллар/баррель ханштайгаар хаагджээ.
Өнгөрсөн долоо хоногт “Брент” төрлийн газрын тосны үнэ 91.70 ам.доллар буюу 2014 оны 10 дугаар сараас хойших хамгийн дээд түвшинд, харин 2022 он гарснаас хойш 17 орчим хувиар өсcөн байна. Энэ нь Зүүн Европ, Ойрхи Дорнод дахь нийлүүлэлтийн хомсдол болон улс төрийн хурцадмал байдлаас шалтгаалж газрын тосны үнэ сүүлийн 6 долоо хоногийн турш дараалан өссөн шалтгаантай холбоотой байна.
Түүнчлэн дэлхийн хоёр дахь том газрын тос олборлогч ОХУ болон барууны орнууд Украины талаарх асуудлаар маргаантай байгаа бөгөөд Европт эрчим хүчний нийлүүлэлт тасалдана гэсэн болгоомжлолыг бий болгоод байгаа нь үнийн тогтворгүй байдлыг улам нэмэгдүүлсээр байна.
Morgan Stanley, JP Morgan зэрэг хэд хэдэн банк болон шинжээчид ОПЕК+-ийн эрэлт, нийлүүлэлтээс шалтгаалж газрын тосны үнэ цаашид 100 ам.доллар/баррель давна гэж таамаглаж байна.

Эх сурвалж: globalpetrolprices.com 

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр