​Орос дайрвал Украйнд 85 мянган хүн амиа алдана гэжээ

Л.Бямбажав
2022/02/07

АНУ болон Европын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Оросыг хэзээ дуртай үедээ Украйныг эзлэхээр дайрах гэж байгаа тухай мэдээгээр “бөмбөгдсөн” хэвээр. Энэ удаад “Reuters”, “Financial Times”, “AFP”, “The Wall Street Journal”, “The New York Times” гэсэн эх сурвалжууд Оросыг Украйны руу бүрэн хэмжээний дайралт хийхэд шаардлагатай хүчнийхээ 70 хувийг хил дээр бөөгнөрүүлсэн тухай мэдээллийг нэгэн зэрэг цацжээ.

 Мөн Орос дайрсан тохиолдолд талуудын амсаж болзошгүй хохирлын талаарх тооцоог олон нийтэд хүргэж. Тэдний тооцоолсноор оросууд дайрвал Киев хотыг хэдхэн өдрийн дотор эзэлнэ гээд энэ зуур Украйн 5-25 мянган цэргээ алдах бол 25-50 мянган энгийн иргэн амиа алдана гэжээ. Харин оросуудыг 3-10 мянган цэргээ алдана гэсэн байна. Түүнчлэн сая гаруй иргэд Польшоор дамжин Европ руу дүрвэнэ гэжээ.

 АНУ болон Европын мэдээллийн хэрэгслүүд бүр өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэн Оросыг Украйн руу дайрах гэж байгаа тухай мэдээлэхдээ дайралт эхлэх огноог янз бүрээр мэдээлж ирсэн. Анхандаа католик шашны зул сарын баяраар гэж байсан бол өөрчлөгдөж шинэ оны эхний өдөр байснаа ахин өөрчлөгдөж, Оросуудын тэмдэглэдэг “хуучин шинэ жил”-ээр байснаа ахин өөрчлөгдөж, Үнэн алдартнуудын зул сарын баяр болоод байснаа Олимпын тоглолт эхлэх гэж хүртэл зааж байсан. Харин энэ удаад оросууд украйнд эрс хүйтэрч хөрс хөлдөхийг хүлээж байгаа гэж мэдээлжээ. Улмаар хоёрдугаар сарын 15-нд Украйн даяар хөрс хөлдөж, хүнд техник саадгүй явах боломжтой болох тул дайралт эхлэх өндөр магадлалтай гэсэн байна.

 Харин ОХУ нь энэ бүх таамаг, тооцоог ухаан солиотой хүний дэмийрэл, Орост Украйн руу дайрах ямар ч төлөвлөгөө байхгүй, хэзээ ч байгаагүй гэж мэдэгдсэн хэвээр байна.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр