ТАНИЛЦ: Хөгжлийн банкны хуудууг илчлэх ажлын хэсгийн гишүүд

Л.Бямбажав
2022/02/07

Монгол Улсын Хөгжлийн банкны 1.6 их наяд төгрөг эрсдэлд орж, цаашид хэвийн үйл ажиллагаа явуулахад хүндрэл үүсээд байгаа билээ. Тус банкнаас зээлээ төлөөгүй  66 зээлдэгчийн 75 зээлийн төрлийг олон нийтэд зарласан. Хөгжлийн банкнаас зээл авсан ААН-үүдийн ард улстөрчдийн хамаарал бүхий компаниуд байгаа нь нотлогдсон. Түүнчлэн ирэх оны сүүлээр төлөх  "Самурай" бонд мөн  500 саяын бондын төлбөр гээд нийтдээ 800 сая ам.долларын зээлийг Хөгжлийн банк төлөх учиртай. Тиймээс УИХ-аас Хөгжлийн банкны асуудлыг шалгах ажлын хэсгийг ээлжит бус чуулганаар байгуулсан.   Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр ахалж, гишүүдээр нь УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, С.Чинзориг, Б.Пүрэвдорж, Ц.Даваасүрэн нарын гишүүд ажиллана. Ажлын хэсэг УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн хүрээнд хяналт шалгалт хийж, хаврын чуулганаар хэлэлцүүлэх үүрэг хүлээсэн. 

 Тодруулбал, ажлын хэсэг  Хөгжлийн банкнаас зээл аваад зээлээ цаг хугацаанд нь төлөөгүй чанаргүй зээлдэгчдийг нэг бүрчлэн шалгаж, тухайн зээлийг хэзээ, хэн олгосон, ямар төслийг санхүүжүүлэхээр зээл авав зэргийг тогтоох юм. Энэ талаар тус ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр хэлэхдээ "Хөгжлийн банкны үе үеийн удирдлагуудыг хэн, яаж томилсон зэргийг авч үзэж, нийт чанаргүй зээлийн 1.6 их наяд төгрөгийн хэд нь буцаан төлөгдөхгүй нөхцөл  яагаад үүсэв гэдэг учир шалтгааныг тодруулна. Монголын үндэсний томоохон компаниуд зээл авангуутаа тухайн компаниа бусдад шилжүүлээд "Надад юу ч байхгүй" гээд ярьдаг тохиолдол бий. Энэ луйвар Монголд анх удаа үүсч байгаа юм биш, үүнийг таслан зогсоохгүйгээр Монгол Улс цаашдаа хөгжихгүй. Аль ч талдаа бид шударга байж, хууль дүрмээ дагах ёстой. Нэг хэсэг нь шударгаар ажиллаж, авсан зээлээ төлж байхад нөгөө хэсэг нь хэдэн зуун тэрбумаар нь зээл аваад эцэст нь зээлээ төлөхгүй байгаа нь гэмт хэрэг. Шаардлагатай бол Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг ч ажлын хэсэг хөндөнө. Монголын эрх ашгийг хангах үүднээс ажлын хэсэг шударга ажиллана" гэв. 


Ажлын хэсгийн гишүүн Б.Бат-Эрдэнэ: Зээлийг шүүхэд шилжүүлснээр төр, ард түмний хохирол барагдахгүй. Олон арван жил явж ирсэн хулгайн схем. Бүх том банкуудыг, орд газруудыг хулгайгаар яаж авав гэдэг хулгайн схем тогтчихлоо. Одоо энэ схем улам боловсронгүй болчихлоо. Нэг хүнд үүрүүлээд ингээд явчихдаг. Цаад өмчлөгч эзнийг нь олох ёстой гэсэн байр суурийг тэрбээр илэрхийлсэн. 

 Хөгжлийн банк нь Монгол Улсын хөгжилд өндөр хувь нэмэр оруулах ёстой төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх чиг үүрэгтэйгээр 2011 онд байгуулагдсан. Энэ хугацаанд гүйцэтгэх захирлаар нь  таван хүн ажилласан. Хамгийн эхний захирал Ким Жан Жингийн үед 294 тэрбум төгрөгийн,  Н.Мөнхбатыг  ажиллаж байх хугацаанд нийтдээ 960 тэрбум төгрөгийн чанаргүй актив,  Б.Батбаярын үед 487 тэрбумын, Г.Амартүвшин захирлын үед 33 тэрбумын чанаргүй зээл тус тус бий болжээ. Б.Батбаярт холбогдох хэргийг шалгаж байгаа талаар АТГ-аас мэдээлсэн. Харин өдгөө ажиллаж буй гүйцэтгэх захирал  Н.Мандуул шинээр зээл гаргаагүй байна. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 12 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 15 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 16 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 16 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 19 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 19 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18