Оросын хөрөнгө оруулалт их байна гэж дургүйцжээ

М.Төгөлдөр
2022/01/28

АНУ-ын Төрийн департамент Их Британийн Засгийн газрыг эдийн засагтаа Оросын хөрөнгө оруулалтыг багасгах эрс шийдэмгий арга хэмжээ авахгүй байна гэж дургүйцэл илэрхийлсэн тухай “The Times”  сонин мэдээлжээ.

Кремльтэй ямар нэг байдлаар холбоотой гэгддэг Оросын олон арван тэрбумтан, олигархууд Лондонд үл хөдлөх хөрөнгө худалдан авч ая тухтай амьдарч байгаа нь Оросыг Украйн руу дайрсан нөхцөлд Путин ба түүний ойрын хүрээний хүмүүсийн эсрэг авах хориг арга хэмжээний үр дүнг ихээхэн бууруулна гэж АНУ-д үзэж байгаа юм байна.

Оросын тэрбумтнууд, олигархуудаас гадна эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж асар их мөнгө завшсан эсвэл асар их авлига авсан өндөр албан тушаалтан асан хүмүүс Оросын татвар, тусгай албадаас зугтаж, өөрсдийгөө Путины эсрэг тэмцэгч, сөрөг хүчний хүн гэж зарлаад Лондонд суурьшдаг бараг уламжлал тогтсон гэж болно. Их Британийн Засгийн газар Путины эсрэг тэмцэгч, сөрөг хүчнийг дэмжигч гэсэн хүмүүсийг хэзээ ч баривчилж, буцаадаггүй.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр