Нийслэл хот, Баян-Өлгий аймгийн боловсролын салбарт бодитой шинэчлэл хийж, сургалтын чанарт ахиц гаргахад анхаарна

М.Төгөлдөр
2022/01/28

Нийслэлийн боловсролын салбарын үйл ажиллагаа чанартай, сайн байж Монголын боловсролын салбарын хөгжил, өнгө төрх тодорхойлогдоно. Тиймээс салбарын Сайд Л.Энх-Амгалан Нийслэл хот, Баян-Өлгийн аймгийн боловсролын үйл ажиллагааг сайжруулахад өөрийн зүгээс биечлэн хяналт тавьж, үүрэг чиглэл өгч, дотор нь орж ажиллахаа мэдэгдсэн байна. Тэрбээр 2021-2022 оны хичээлийн жилд нийслэлийн боловсролын газар, Баян-Өлгий аймагт 2 удаа биечлэн ажиллаж, 7 хоног бүр удирдлагуудын мэдээллийг сонсож, үүрэг чиглэл өгч иржээ.

Монгол Улсын нийт цэцэрлэгийн 46,4 хувь, ерөнхий боловсролын сургуулийн 33,1 хувь, төрийн бус өмчийн цэцэрлэгийн 82,7 хувь, төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 77,7 хувь нь нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг. Мөн цэцэрлэг, сургуулийн нийт хүүхдийн 47,1 хувь нийслэл хотод суралцаж байгаа бол багш нарын 41,2 хувь нь ажиллаж байна.

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2022 оныг ЁС ЗҮЙН жил болгон зарлаж, сургууль дахь гадуурхал, дээрэлхэлтийг бууруулж, хүүхэд хамгааллын үйлчилгээнд анхаарах, гүйцэтгэл, үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлж, багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжил, боловсролын чанарын үнэлгээ, сургалтын чанар, цахим сургалт, хоол үйлдвэрлэл үйлчилгээнд бодитой ахиц гаргах зорилт дэвшүүлж, төлөвлөлт хийж байгаа аж.

Баян-Өлгий аймгийн боловсролын салбарт 2022 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг эцэслэж, холбогдох албан тушаалтнуудад үүрэг чиглэл өглөө. Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогч С.Ханоев тэргүүтэй ажлын хэсэг өнгөрсөн өдрүүдэд Улаанбаатар хотод ажиллаж, БЕГ, БХ, БҮТ-тэй хамтран 5 үндсэн чиглэл бүхий 31 үйл ажиллагааг тусгасан ажлын төлөвлөгөөг эцэслэлээ.

Баян-Өлгий аймгийн боловсролын салбарт 2022 онд бодитой шинэчлэл өөрчлөлтүүд хийгдэж, сургалтын чанарт 10-20 хүртэлх хувийн ахиц гаргах, Багш нарыг ил тод, нээлттэй сонгон шалгаруулалтын зарчмаар сонгон ажиллуулж, мэдлэг ур, чадварыг сайжруулахад цахим платформ, нээлттэй эх үүсвэрүүдийг ашиглах төсөв санхүүгийн эх үүсвэрүүдийг тусгалаа. Бага ангийн сурагчдын монгол хэлний чадварыг хөгжүүлэхэд мэргэжлийн багш нарын дэмжлэг оролцоог авах, эцэг эхийн сонголтоор цэцэрлэг, сургуулиудад монгол хэл дээрх сургалтыг зохион байгуулж, уян хатан зохицуулалт хийх аж.

Боловсролын газар, зарим цэцэрлэг, сургууль, дотуур байранд хэрэгцээтэй тоног төхөөрөмжийн хангалтыг хийж, сургалтын таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. Энэ оны 2 дугаар сард багтаан Баян-Өлгий аймаг дахь багшийн сургуулийн МУБИС-ийн харъяанд шилжүүлж, Удирдах зөвлөлийн хурлаар бүтэц, орон, стратегийн хөтөлбөрийг хэлэлцэн батална. Мөн тус сургуулийг түшиглэн багшийн тасралтгүй хөгжлийн төв, хос хэлний судалгааны төв, ахлах сургуулиудыг байгуулж, цогцолбор байдлаар хөгжүүлэх бодлогыг баримтална.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр