Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 2,614 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагдаж, нийт бүртгэгдсэн тохиолдол 439,622 болж нэмэгдлээ.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 61-ээс дээш насны хоёр иргэн нас барж, өнөөдрийн байдлаар нийтдээ 2,031 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.