ТӨСВИЙГ МӨШГӨЕ: Э.Бат-Үүл, Д.Бат-Эрдэнэ, З.Баянсэлэнгэ нарыг халаасаар нь холбодог Бэрэн групп Хөгжлийн банкнаас 43,7 тэрбумыг аваад мурьжээ

Өнөрцэцэг
14 цагийн өмнө

Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгчдийн жагсаалтыг Хотын дарга асан Э.Бат-Үүл, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ нарыг халаасаар нь холбосон Бэрэн групп үргэлжлүүлж байна. Хотын даргатай нэр нь хамт явдаг Бэрэн групп, тэдэнд холбогдох эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, мөнгө угаасан хэргээр Э.Бат-Үүл шүүхээс дөрвөн жилийн ял сонсоод байгаа билээ. Харин энэ удаа Бэрэн групп Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгч нарын жагсаалтыг үргэлжлүүллээ. 

“Бэрэн групп” ХХК нь анх Сүхбаатар дүүргийн 7-р хорооллын 720 болон 120 айлын Ё блок орон сууцны хороолол барих төслийг хэрэгжүүлэхээр 2017 онд тус банкнаас 33.2 тэрбум төгрөгийн зээл авчээ. Тэд  зээлээ төлөхгүй гурван жил гаруй болж байгааа бөгөөд өнөөдрийн байдлаар нийт хуримтлагдсан өрийн хэмжээ 43.7 тэрбумд хүрэв

“Бэрэн групп” -ийн ард ямар улс төрчид байдаг вэ?

Э.Бат-Үүл: Хотын дарга асан Э.Бат-Үүл, өөрийн төрсөн хүүгийн “Гранд лайн” ХХК-д давуу байдал бий болгон, гэр хорооллын  дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр баталж, таван тэрбум төгрөгийн тендер өгсөн явдал нэг хэсэг шуугиулсан. Тодруулбал, Бат-Үүлийн Чулуудайн “Гранд лайн” ХХК нь БЗД-ийн 12 дугаар хороонд 3300 айлын “Түмэн Амгалан” цогцолбор хороолол барих төслийг хэрэгжүүлэхээр Нийслэлээс 5 тэрбумын үнийн дүн бүхий төсөл авсан. Уг төслийг “Гранд лайн” ХХК хэрэгжүүлэхээр авсан ч удалгүй “Бэрэн групп” ХХК нь Гранд лайн компанийг, төслийн хамт худалдан авсан байдаг. 

Мөн “Бэрэн групп” ХХК-ийн ерөнхий захирал Б.Мөнхтөр нь ТОСК-ын захирал А.Гантулга, нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл, түүний хүү Б.Чулуудай нартай хамтран хувьдаа болон бусдад давуу байдал бий болгох, ашиг хонжоо олох зорилгоор ТОСК ТӨҮГ-ын хэрэгжүүлж буй “Буянт-Ухаа-2” орон сууцын хороолол барих төслийн ажлыг санхүүжүүлэх зориулалтаар Хөгжлийн банкнаас олгосон 35.5 сая ам.долларын зээлээс есөн тэрбумыг ямар нэг хүү, барьцаагүйгээр шилжүүлэн авсан. Түүнээсээ “Гранд лайн” ХХК-руу 5.5 тэрбумыг нь өгч, ТОСК-д хохирол учруулсан зэрэг асуудалд буруутгагддаг юм. Э.Бат-Үүл, Бэрэн группийн Б.Мөнхтөр нар ашиг сонирхлоороо холбогдсон нь баримтаар нотлогддог юм. 

А.Гантулга: “Бэрэн групп” ХХК-ийн захирал Б.Мөнхтөр нь тухайн үед ТОСК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан А.Гантулгад хахууль өгсөнбайдаг. Тодруулбал, А.Гантулгын охины Худалдаа хөгжлийн банк дахь ам.долларын дансаар дамжуулан 2014 оны нэгдүгээр сарын 14-ны өдөр 12360 ам.доллар буюу 21 сая гаруй төгрөг шилжүүлсэнИйнхүү Б.Мөнхтөр ТОСК-ын захиралтай 2015 оны дугаар сарын 11-нд “Эрх шилжүүлэх, хамтран ажиллах гэрээ” байгуулж, VII хорооллын нутаг дэвсгэрт барьж ашиглалтад оруулах орон сууцын барилга угсралтын ажлын 50-иас багагүй хувьд компанийг нь туслан гүйцэтгэгчээр  ажиллуулахаар тохирсныг АТГ-ын мөрдөгчдийн явуулсан мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоосон байдаг. Мөн оны гуравдугаар сарын 23, дөрөвдүгээр сарын 21-нд Б.Мөнхтөр, А.Гантулга нар “Хангай” хотхоны орон сууцын 10 барилгыг худалдах, худалдан авах гэрээ байгуулж, “Бэрэн групп” ХХК-ийн барьсан 720 айлын байрыг худалдан авч, үнийг нь үл маргах журмаар төлөхөөр тохиролцсон гэдгийг мөрдөгчид тогтоосон байдаг. 

З.Баянсэлэнгэ: Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан З.Баянсэлэнгэ мөн Бэрэн групптэй нэр холбогддог. Тодруулбал, “Бэрэн групп”-ийн барьсан “Хангай” хотхоноос 123 айлын орон сууцыг тендер зарлалгүй, шууд худалдан авч, улсад 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогддог. Түүнд шүүхээс төрийн байгууллагад ажиллах эрхийг гурван жилийн хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доодхэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 19 сая 200 мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн байдаг. 

Д.Бат-Эрдэнэ: УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ нь Ажнай корпораци -ийг 100 хувь эзэмшигч.  

Харин “Ажнай корпораци” нь “Тавантолгой транс” ХХК-ийн 70 хувийн эзэмшдэг нь нээлттэй мэдээллээс харагдана. Тэгвэл Таван толгой транс” ХХК нь хэргийн эзэн Б.Мөнхтөрийн “Бэрэнметалл” ХХК-ний 49 хувийг эзэмшдэг байна. 


Ийнхүү эрх мэдэл, албан тушаалаа ашиглан бусдад давуу байдал бий болгоход улс төрч, албан тушаалтнууд гар нийлэн оролцож, ард түмний боломжийг хулгайлсаар байгаагийн нэг нь дээрх баримтаас харагдаж байна.

Н.Өнөрцэцэг


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай 6 цагийн өмнө
НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна 6 цагийн өмнө
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, их хэмжээгээр бэлтгэж, хадгалсан этгээдийг баривчиллаа 9 цагийн өмнө
Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв 9 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Нойтон цас орж, цасаар шуурна 9 цагийн өмнө
Г.Занданшатар: Монголын төр намын хуваагдал, талцлаас болж дэлхийд шившиг болж байна 23 цагийн өмнө
Үндэсний үйлдвэрлэгчид боловсролын салбарт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ Өчигдөр
“Пицца Хат” брэндийн хамтран ажиллах санал Өчигдөр
"Монгол Улсын төрийн далбаа мандуулах хөтөлбөр"-ийг нээлээ Өчигдөр
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ Өчигдөр
ГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээ Өчигдөр
Ц.Мөнхбат: МАН ирцээ бүрдүүлж чадахгүй байж буруугаа манай намаас хайгаад байна Өчигдөр
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно Өчигдөр
Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам" Өчигдөр
О.Цогтгэрэл: Чуулган хуралдахгүй байгаа ч цаг үеийн тулгамдсан асуудлыг сонсох ёстой Өчигдөр
Г.Занданшатар: Би албан тушаалтай зууралдаагүй. Хулгайтай би эвлэрэхгүй. Ухрах, тохирох ямар ч бодол алга Өчигдөр
Нийслэлд улаанбурхан өвчний 398 тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Хормузын хоолойн тээвэрлэлтийн саатлаас шалтгаалан "онцгой байдлын" горимд шилжлээ Өчигдөр
Өнөөдөр: Дэлхийн театрын өдөр тохиож байна Өчигдөр
Дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр