Украйны тамирчдыг оросоор ярих, Орос тамирчинтай зургаа даруулахыг хоригложээ


Жинхэнэ ардчилал, тэгш эрх, хүний эрхийг дээдэлнэ гэж юу байдгийг Орос болон Дундад Азийн бүгд найрамдах улсуудад харуулсан үлгэр жишээ гэгдэж, АНУ тэргүүтэй өрнөдийн орнууд Москвагийн түрэмгийллээс өмөөрч, дайтах дээрээ тулаад байгаа Украйн эрх баригчдын гаргасан нэгэн шийдвэр спорт сонирхогчдын дунд нэлээд маргаан дэгдээгээд байна. 

 Украйны Спортын яам Бээжингийн өвлийн Олимпод оролцохоор явж байгаа тамирчдадаа зориулан мөрдөх ёстой заавар зөвлөмжийн нэгдүгээр сарын 21-нд гаргажээ.

 Украйны яам нь юун түрүүнд тамирчдадаа хэвлэл мэдээллийн хэрэгсэлд орос хэл дээр ярилцлага өгөхөөс татгалзах заавар өгчээ. Түүнчлэн тоглолтын явцад фото зураг даруулах тохиолдолд Оросын тамирчидтай хамт зургаа авхуулж болохгүй гэсэн “ардчилсан” зөвлөгөөг өгсөн байна.

 Олимпын тоглолтын үеэр тамирчдыг арьсны өнгө, яс үндсээр ялган гадуурхахыг хатуу цээрлэдэг байтал үлгэр жишээ ардчилсан улсын яамнаас ийш шийдвэр гаргаж байгаад гайхаад баршгүй. Украйнд ардчилсан хувьсгал нэрээр улайрсан хэт үндсэрхэг үзэлтнүүд засгийн эрхийг гартаа авсан гэдэг нь энэ мэт шийдвэрүүдээс харагддаг гэвэл нэг их хэтрүүлэг болохгүй байх. Нэг улсын тамирчдыг өөр яс үндэстэй улсын тамирчинтай зургаа авхуулах, хажууд нь зогсох хориотой гэхээр таны санаанд хамгийн түрүүнд Сайд Моллайн түүх орсон байх. Иранд Засгийн эрхийг авсан шашны хэнээтнүүд Израйль улсыг хүлээн зөвшөөрдөггүй, Израйльтай холбоотой юм болгоны үзэн яддаг. Тиймдээ ч 2019 оны Токиод болсон жүдогийн дэлхийн аваргын тэмцээний үеэр Саид Моллайгшувтаргын барилдаанд Израйлын жүдо-ч Саги Мукитайтаарна гэхээс айсан Ираны эрх баригчид түүнийг хагас шигшээд Бельгийн Маттиас Кассед хожигдохын шаардсан байдаг. Харин Моллай нь иргэний зориг гаргаж эрх мэдэлтнүүдийн дарамт шахалтыг эсэргүүцсэн ч дараа ньамь насаа авч үлдэхийн эрхэнд эх орноо орхин явж, Монгол улсын далбаан дор барилдах болсон. Тухайн үедээ Ираны эрх баригчдын ёс бус дарамт шахалтыг бүгд л нацист Германы үеийнхтэй зүйрлэн эрс шүүмжилж байсан. Гэтэл ард түмэн нь хувьсгал хийж, Засгийн эрхийг гартаа аваад яаж хөгжиж болдгийг харуулсан үлгэр жишээ гэгдэж байгаа Украйны төр ийм шийдвэр гаргаж байгаад гайхаад баршгүй. 

 Өнгөрсөн жил Токиогийн Олимпоор Украйны өндрийг харайлтын тамирчин Ярослава Магучих хүрэл медаль авсны дараа оросын Мария Ласицкенетэй хамт зургаа даруулсны дараа Украйны төр дэх хэт үндсэрхэг үзэлтнүүд хөөрхий тамирчныг маш ихээр дарамтлан буруутгаж, сүрдүүлгийн кампанит аян зарлаж байв. Улмаар Магучих нь тэр их дарамт, сүрдүүлгийг тэсэж чадалгүй “Орос тамирчинтай зургаа авхуулж том нүгэл үйлдлээ” гэж уучлал гуйсан тулдаа эсэн мэнд үлдсэн. Ийм жишээний дараагаар энэ удаад Украйны тамирчдын дундаас Саид Моллай шиг иргэний зориг гаргах зүрх зоригтой тамирчин гарах эсэх нь эргэлзээтэй. 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 13 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 16 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 17 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 20 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 20 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18