Төсвийг мөшгөе: Х.Баттулгын ойрын хүн Ц.Ууганбаяр Хөгжлийн банкнаас 117,9 тэрбум төгрөг зээлээд мурьжээ

Өнөрцэцэг
2022/01/21

Хөгжлийн банкнаас олгосон нийт зээлийн 55,3 хувь нь чанаргүй зээлийн ангилалд орсон. Тодруулбал тус банкнаас 26 компанийн авсан  841 тэрбум төгрөг эргэн төлөгдөх нь тодорхой нөхцөл байдалтай байна. Зээл аваад төлөхгүй луу унжиж буй найдваргүй  зээлдэгч нарын ард хэн байгааг Зариг мөшгөлөө. Эрх мэдэл албан тушаалаа ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулж буй компанийг, зээл авахад нөлөөлсөн байх магадлалтай улс төрч нартай нь хамт цувралаар нийтэлнэ. 


Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зөвлөх асан Ц.Ууганбаяр Хөгжлийн банкинд  117.9 тэрбумын өртэй байна  

Баримт нэг: Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгч :   Ерөнхийлөгчийн гэр хорооллын барилгажилтын асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байсан Ц.Ууганбаяр нь өмнө нь мөн Х.Баттулгыг Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын зөвлөхөөр ажиллаж байсан түүхтэй. Энэ нь түүнийг ерөнхийлөгч асан Х.Баттулгатай хамараал бүхий этгээд болохыг харуулж байна.


“Шинэ яармаг” орон сууцны хороолол барих төслийг хэрэгжүүлэхээр  "Нью Яармаг Хаусинг прожект" ХХК, “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК хамтран 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 142.4 тэрбум төгрөгийн зээл авсан бөгөөд 59.4 тэрбумыг л барагдуулжээ. Одоогийн байдлаар хуримтлагдсан өрийн хэмжээ 117.9 тэрбум бөгөөд 56 сарын хугацаа хэтрэлттэй явж байгаа юм.

 

Ц.УУГАНБАЯР Х.БАТТУЛГАТАЙ ХЭРХЭН ХОЛБОГДДОГ ВЭ?  

Ц.Ууганбаяр нь  33 настай  19 настайгаасаа Х.Баттулгатай ойр харилцаатай байжээ. Тэрээр 14 жилийн хугацаанд Х.Баттулгын зөвлөхөөр ажиллаж байсан нь баримтуудаар нотлогддог. 

Улмаар Х.Баттулга 2008 - 2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байх үед Ц.Ууганбаяр нь орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байв.
Х.Баттулга 2017 – 2021 Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед мөн орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байв.

Мөн Төмөр замын гэх тодотголтой хэргээр  Монголд ирж чадахгүй зугтаж байсан  Х.Баттулгын “дөрвөн залуу”-гийн нэгээр Ц.Ууганбаярыг хэвлэлүүд нэрлэж байв.

Улс төрд нөлөө бүхий этгээдүүд ийнхүү бизнесийнхэний, иргэдийн боломжийг хулгайлж бага хүүтэй, урт хугацаатай мөнгийг зээлдэг. Зээлсэн мөнгөө өгөхгүй луйвар хийж буй баримтыг бид цувралаар нийтэлнэ. Дараагийн дугаарт УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн төрсөн хүүхдүүд, төрсөн дүү, эгч, Хөгжлийн банкийг хэрхэн цөлмөснийг баримтаар хүргэнэ. 

Н.Өнөрцэцэг



5
angry
2
care
1
haha
3
liked
1
love
4
sad
8
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр