Монгол хэрхэх нь Тайваний дараа тодорхой болно

Л.Бямбажав
2022/01/20

Оросын “РЕГНУМ” сайтын судлаач Модест Колеров Монголын ирээдүйн талаар нийтлэл бичсэнийг орчуулан хүргэж байна.

 Нэгдмэл Хятад улс 1911-1912 оны хувьсгалын үр дүнд нэгдсэн удирдлагагүй болж бутран, тэртээ тэргүй ёс төдий байсан Урианхайн хязгаар (Тува) ба Монголд тавих хяналт нь бүр ч огцом суларсан. Энэ хоёр ч Хятадаас хараат бус тусгаар улс болж салсан. Зөвлөлт Орос улс энэ хоёрыг Хятадаас тусгаар гэдгийг хүлээн зөвшөөрч цэрэг, эдийн засаг, санхүү болон захиргааны хувьд дэмжсэн юм. Ингэснээр энэ хоёр нь үнэн хэрэг дээрээ ЗХУ-ын хяналтад байдаг дагуу улсууд болж хувирсан.

 ЗХУ нь Монголыг Хятадаас хамааралгүй тусгаар улс гэдгийг нэг мөр батлах чиглэлд нэлээд хэлбэлзэж байсан хэдий ч Монгол нь империалист Японы эсрэг Зөвлөлтийн зэвсэгт тэмцэлд 1939 ба 1945 онуудад хоёр ч удаа оролцож, тусгаар улс гэдгээ хоёр удаа нотлон харуулж чадсан. Хятад нь ЗХУ-ын санал болгосны дагуу 1945 онд Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн ч үнэндээ бол Зөвлөлтийн өөр нэг хараат улс болох Шинжаан дах Зүүн Туркесатны бүгд найрамдах улсыг ойрын ирээдүйд татан буулгахыг зөвшөөрсний хариуг барьсан хэрэг байлаа.

 ЗХУ ба Зөвлөлтийн блокийг устгасан Михаил Горбачев 1980-аад оны сүүлээр Монголыг олон арван жил үргэлжилсэн Зөвлөлтийн тусламжаас тасалж, Хятадын асар их сүр хүчний өмнө ганцаар үлдээж орхисон. Ийм нөхцөлд эдийн засгийн хувьд Хятадаас бүрэн хамааралтай байдлыг нь бага зэрэг ч болов тэнцвэржүүлж өгөх стратегийн тэнцвэрийг эрэлхийлэх явцад Өмнөд Солонгостой эдийн засгийн харилцаатай болж, Япон ба АНУ-тай улс төр болон цэргийн харилцаатай болсон нь зүйн хэрэг. Энэхүү цэрэг, улс төрийн харилцаа нь Япон болон АНУ-д Хятадын эсрэг нэмэлт “хоёрдугаар фронт”-д Монголыг ч хэсэгчлэн багтааж, Шинжаан дах түрэг-исламын фронт, Энэтхэг ба Хятад хоорондын олон жил үргэлжилж байгаа түүхэн мөргөлдөөн дээр нэрмээс болох боломж олгосон нь ойлгомжтой.

 Шинжаан дах хүн ам зүйн нөхцөл байдлыг нэг мөр өөрчлөхөд гаргасан Хятадын идэвх чармайлт, Туркестан, Афганистан, Пакистанд “торгоны зам”-ын санааг тойрон гаргасан Хятадын хүчин чармайлт нь фронтын Монголоор дайрсан хэсгийг Энэтхэг ба Хятадын мөргөлдөөнөөс тусдаа бол ямар нэг бодит ач холбогдолтой болох аюулыг бүрэн үгүй хийж чадсан.

 Гэвч энэ бүс нутаг үүсэж болзошгүй их мөргөлдөөн нь бодит ач холбогдолтой байх хөгөө хэдийн алдсан. Их бодож л Хятадтай хил залгаа улс орнуудыг Хятадыг тогтоон барихад чиглэсэн эцэст төгсгөлгүй бүс нутгийн мөргөлдөөн, “байнгын хорогдолтой эд анги” болгон хувиргах замаар Хятадын гол асуудал болсон Номхон далайн фронт, АНУ-ын өмгөөлж байгаа Тайванийн чиглэлд хүчээ төвлөрүүлэхэд нь саад болох төдий юм. Хятад АНУ-аас эдийн засгийн хувьд асар их хараатай байдаг нь (эсрэгээрээ бас адил)  Хятадын хувьд Тайванийн төлөө асар их үнэ төлөхөд хүргэнэ гэдэг нь ойлгомжтой. Гэвч тэр үнийг төлөхөөс буцахгүй гэдэг нь илэрхий болоод байна.

 Казахстанд сая болж өнгөрсөн үйл явдал нь Өрнө дахин Хятадаас өрнө зүгийн нутагт Хятадын эсрэг үймээн самуун дэгдэх боломжийг хөхүүлэн дэмжих илэрхий сонирхолтой байгааг харуулсан хэдий ч Өрнө дахин нь ялангуяа АНУ-ыг Афганистанаас зугтсанаас хойш тухайн бүс нутаг дах удирдлагатай эмх замбараагүй байдлыг бодит үр дүнтэй удирдлагаар хангаж чадахгүй болсон гэдгийг харуулсан.

 Ингэснээр Хятад нь Тайванийг хүчээр нэгтгэх мөч ойртсоор байна. Харин Япон, АНУ нь явж явж үүнтэй эвлэрч л таарна.

 Энэ бүхэн нийлээд 1450 сая хүн амтай Хятадын дэргэд байгаа 3 сая хүн амтай Монгол улсад ямар ч түүхэн сонголт хийх боломж үлдээсэнгүй. Япон ба АНУ-ын нөлөөгөөр дамжуулан Хятадын нөлөөг тэнцвэржүүлж байсныг албан хүчээр зогсоох болно.

 Тийм нөхцөлд Монгол нь Горбачёвын урвалтыг мартаад геополитикийн тэнцвэрийг хадгалахын тулд Оростой шинэ түвшний харилцааг эрэлхийлэхээс өөр аргагүй болно. Путины зүгээс түүхэн ач холбогдолтой байж болох янз бүрийн дохио зангаа хийж байгаа хэдий ч Улаанбаатар нь тэдгээрийн хэр хэмжээнд тохирсон хариу барихгүй байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй.

 Харин энэ бол Монгол улс Хятадаас бүрэн хамааралтай гэдгээ ахин ухамсарлах шаардлагатай тулгарна гэсэн үг юм. Тэр хамаарал нь хилийн арилжааны асуудлууд тод харуулж өгсөн дан ганц эдийн засгийн хамаарлын асуудал байхгүй, харин Япон ба АНУ-ыг Монголын цэрэг, улс төрийн хүрээнээс бүрэн шахаж гаргасны дараа  үүсэх цэрэг улс төрийн хамаарал бас байх болно. Тэдний орыг Хятадаас өөр улс эзлэх боломжтой эсэх, Хятад ба Орос нь холбоотнуудын хувьд зүй зохистойгоор тэнцвэрээ хадгалж, аминд орох эсэх нь хамгийн ойрын ирээдүйд ойлгомжтой болох гэж байна.

 Гэхдээ өнөөдөр ойлгомжтой болох юм биш, Казахстаны үйл явдалтай холбоотойгоор ойлгомжтой болох юм биш харин маргааш, Тайвантай холбоотойгоор, Бээжингийн мэдэлд буцаж орсны дараа ойлгомжтой болох гэж байна.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө 8 цагийн өмнө
Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 10-15-нд зохион байгуулна 8 цагийн өмнө
“Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журам”-д өөрчлөлт орууллаа 9 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 9 цагийн өмнө
Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно 9 цагийн өмнө
Эмч, багш нар шаардлагаас-ажил хаялт хүртэл зарлан байж нэмүүлсэн цалингаа авч чадахгүй байна гэв 10 цагийн өмнө
12 улсын 78 иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ 11 цагийн өмнө
У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай 11 цагийн өмнө
Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгджээ 12 цагийн өмнө
Монголын эдийн засгийн гагнаас нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэсэн Гангийн үйлдвэр болно 12 цагийн өмнө
Б.Эрдэнэсүхэд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно 14 цагийн өмнө
С.Бямбацогт: Үйлдвэр барьдаг, үйлдвэрлэгчээ дэмждэг улс хөгжлөөрөө тэргүүлдэг 14 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 15 цагийн өмнө
Өнөөдөр нийт нутгаар цас орохгүй, цаг агаар тогтуун байна 15 цагийн өмнө
Шадар сайд Х.Ганхуяг: Хүнсний аюулгүй байдлыг үндэсний аюулгүй байдалтай дүйцүүлж, лабораторийн чадавхыг бүрэн шинэчилнэ Өчигдөр
“Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төслийн газар чөлөөлөлт 71 хувьтай байна Өчигдөр
Хүүхэд гэр бүлийн хүчирхийллийн 103 дуудлага бүртгэгджээ Өчигдөр
Ахмадууд тэтгэврийн доод хэмжээг нэмэхийг шаардав Өчигдөр
Ривер гардан хойд зогсоолыг шинээр нэмлээ Өчигдөр
Б.Өлзий-Учрал / Thunderz/:Бөх болно гэж боддог байсан. Backyard орсноор урлагийн гараа минь эхэлсэн Өчигдөр