Алма-Атад үймээний үеэр 1,3 мянган галт зэвсэг алдагджээ

М.Төгөлдөр
2022/01/17

Казахстан ард иргэдийн бухимдлаар далимдуулсан эрх мэдлийн төлөөх үймээний хохирлын талаар мэдээлж байна.

Үймээн, эмх замбараагүй байдал хамгийн их газар авсан Алма-Ата хотын цагдаагийн газрын даргын мэдээлснээр үймээний үеэр зэвсэгт этгээдүүд хотын цагдаагийн газрын байрыг эзлэх 27 удаагийн дайралт хийжээ. Дайралтыг галт зэвсэг ашиглах ихээхэн дадалтай, хот газар байлдааны ажиллагаа явуулах туршлагатай хүмүүс удирдаж явуулсан гэж цагдаагийн дарга мэдээлсэн байн. Тэд өөрийн талын алагдсан, шархадсан хүмүүсээ үлдээлгүй авч явж байсан гэдгийг тэрээр онцолжээ. Тухайлбал, үймээний үеэр хотын цогцос хадгалах төвүүд рүү долоон удаагийн дайралт хийж, 41 цогцсыг авч явсан байна. Мөн гэмт этгээдүүд галт зэвсэг зардаг долоон дэлгүүрийг тонож, олон тооны буу, сум авч явжээ. Тодруулбал, 501 нэгж бянттай голтой буу, 807 нэгж гөлгөр голтой буу, 39 нэгж хийн буу алдагджээ.

Үймээний үеэр Алма-Атад энгийн номхон 149 иргэн, хууль сахиулах байгууллагын 11 ажилтан зэвсэгт этгээдүүдийн гарт амиа алдсан байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18