Утаанд дарагдсан Улаанбаатар

М.Төгөлдөр
2022/01/17

Улаанбаатар хотын агаарын чанар “IQAir” Швейцарийн агаарын чанарын технологийн компанийн цахим сайтын мэдээллээр агаар дахь PM2.5 тоосонцорын агууламж ДЭМБ-аас гаргасан агаарын чанарын жилийн дунджаас 13.5 дахин их байгаа юм. Монгол Улсын агаарын чанарын стандартаар PM2.5 тоосонцорын 24 цагийн өдрийн дундаж хүлцэх хэмжээ 50 мкг/м3 байдаг. Тэгвэл өнөөдөр  "Таван толгой түлш" ХХК-ийн Нүүрс боловсруулах үйлдвэрийн дарга Х.Галымбек "Сайжруулсан шахмал түлшний тухайд нөөц хэвийн байна. Бид стандарт, чанарын хяналт шалгалтыг байнга хийдэг учир ямар нэгэн асуудал гараагүй. Үйлдвэрийн тухайд өдөр бүр бүтээгдэхүүнийг шалгадаг. Барьцалдуулагч болоод бусад зүйлс дээр мэргэжлийн байгууллага шинжилгээ хийж явдаг. Иргэд айл өрхүүдэд түүврийн аргаар хяналт, шалгалт хийхэд чанарын асуудал гараагүй" гэдгийг хэлсэн бол НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтсийн мэргэжилтэн Б.Угтахбаяр "Тавантолгой түлш" компанийн зүүн болоод баруун бүсийн үйлдвэрээс дээж авахад шинжилгээгээр стандартад нийцээгүй зүйл гараагүй гэдгийг хэлсэн юм. 

Харин Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын албаны дарга Б.Алтанзул хэлэхдээ "Нийслэлийн агаарын бохирдол нэмэгдэж буй шалтгаан нөхцөлийг судалж, гал түлж буй үйл явцыг үзсэн. Агаарын бохирдолд зөвхөн шахмал түлш нөлөөлж байна гэж ойлгож болохгүй. Үүнд чанаргүй шатахуун, насжилт өндөртэй автомашинууд маш их утаа ялгаруулж, агаар бохирдуулж байна" гэдгийг хэлж байлаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18