Сайжруулсан шахмал түлшнээс дээж авахад стандартад нийцсэн дүн гарчээ

М.Төгөлдөр
2022/01/17

БОАЖЯ, ЦЕГ, ОБЕГ, ЦУОШГ, Таван Толгой түлш ХХК болон бусад холбогдох албаныхан нийслэлийн агаарын чанарын өнгөрсөн долоо хоногийн мэдээллийг хүргэлээ. Өнгөрсөн долоо хоногт БОАЖ-ын сайд Н.Уртнасан, Эрчим хүчний сайд Н.Тавинбэхээр ахлуулсан ажлын хэсэг "Таван толгой түлш" ХХК-ийн баруун, зүүн бүсийн үйлдвэрт болон нийслэлийн айл, өрхүүдэд гэнэтийн шалгалт хийсэн. Харин уг шалгалтын ажлын дүгнэлтүүд эхнээсээ гарч байгаа бөгөөд нэгдсэн байдлаар танилцуулна гэдгийг холбогдох албаныхан мэдээллээ.

Мөн мэдээллийн үеэр "Таван толгой түлш" ХХК-ийн Нүүрс боловсруулах үйлдвэрийн дарга Х.Галымбек "Сайжруулсан шахмал түлшний тухайд нөөц хэвийн байна. Бид стандарт, чанарын хяналт шалгалтыг байнга хийдэг учир ямар нэгэн асуудал гараагүй. Үйлдвэрийн тухайд өдөр бүр бүтээгдэхүүнийг шалгадаг. Барьцалдуулагч болоод бусад зүйлс дээр мэргэжлийн байгууллага шинжилгээ хийж явдаг. Иргэд айл өрхүүдэд түүврийн аргаар хяналт, шалгалт хийхэд чанарын асуудал гараагүй" гэдгийг хэлсэн бол НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтсийн мэргэжилтэн Б.Угтахбаяр "Тавантолгой түлш" компанийн зүүн болоод баруун бүсийн үйлдвэрээс дээж авахад шинжилгээгээр стандартад нийцээгүй зүйл гараагүй гэдгийг хэлсэн юм. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 10 цагийн өмнө
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ 10 цагийн өмнө
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв 11 цагийн өмнө
Сурагчдын улирлын амралтын хуваарь 16 цагийн өмнө
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ 17 цагийн өмнө
Нийслэлд 27 хэмийн дулаан байна 19 цагийн өмнө
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна Өчигдөр
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ Өчигдөр
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо Өчигдөр
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ Өчигдөр
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ Өчигдөр
Нийслэлийн иргэд Хотын дарга Б.Пүрэвдагвад талархалтай байна Өчигдөр
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Замын мөнгө замдаа хүрдэг үү? 2026/07/26
Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ 2026/07/26
ЦАГ АГААР: Зүүн хагаст халж, уулархаг нутгаар аадар бороо орно 2026/07/26
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 2026/07/25
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 2026/07/25
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 2026/07/25