Өнөөдөр тусгай үүргийн нислэгээр дуслын шингэн болон нэн шаардлагатай эмнэлэгийн хэрэгслүүдийг татна

М.Төгөлдөр
2022/01/17

Эрүүл мэндийн яамны удирдлагууд ”Эм үйлдвэрийн зохистой дадал”-ын хэрэгжилтийн өнөөгийн байдал,чанар хангалт, хяналтын тогтолцоо,инноваци, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэлт, шинэ эмийн судалгаа шинжилгээний одоогийн байдлыг үнэлэх, цаашдын зорилго, зорилтыг тодорхойлох зорилгоор Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн” ЭМ” холбоо ТББ-тай хамтран Эм үйлдвэрлэлийн зохистой дадал (GMP)-ын батламж бүхий Монос Фарм ХХК, Энхийн шүүдэр ХХК, Нахиа ХХК, IVCO ХХК-н эмийн үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцсан байна.

Танилцах уулзалтад Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, газар, хэлтсийн дарга нар, Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн” ЭМ” холбоо ТББ-ын тэргүүн, гүйцэтгэх захирал, дээрх компанийн захирал холбогдох албан тушаалтнууд оролцжээ.

Коронавируст халдвар (КОВИД-19)-ын 4 дэх давалгаа буюу Омикрон хувилбарын үед эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц, нөөцийн тасалдал үүсэх эрсдэлээс сэргийлж эдгээр үйлдвэрүүд эм эмнэлгийн хэрэгсэл, түүхий эдийн нөөцийг 1 сараас дээш хугацаатай бүрдүүлэн ажиллаж байна. Харин БНХАУ-аас татах зарим түүхий эдийн нөөцүүд тулгамдаж буйг энэ үеэр хэлж байв. 

Тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхээр 1-р сарын 17-нд БНХАУ-аас тусгай үүргийн онгоц нисгэж нөөцийг татан авах юм. Үүнд дуслын шингэн, дуслын системүүд болон эмнэлгийн өдөр тутмын үйл ажиллагаанд нэн шаардлагатай хэрэгслүүд багтаж байна. Хэрэв энэхүү асуудал шийдвэрлэхээр эдгээр үйлдвэрүүдийн шаардлагатай байгаа түүхий эд ачаа барааны судалгааг авч Зам тээврийн хөгжлийн яам, Гадаад харилцааны яаманд асуудлыг танилцуулж, яаралтай татан авалт хийхээр боллоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18