Эмнэлгүүдийн орны эргэлт муу, эмч ажилчдын дунд Ковид-19 өвчлөл их байна

М.Төгөлдөр
2022/01/17

Коронавируст халдвар (Ковид-19) -тай иргэнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх түр ор дэлгэх, эмнэлгийн тусламж үйлчилгээг зохицуулах Эрүүл мэндийн сайдын 2022 оны 01 дүгээр сарын 12-ны А/16 дугаар тушаал батлагдсан.

Энэ тушаалын дагуу нийслэлд коронавируст халдвартай иргэнийг хэвтүүлэн эмчлэх түр ор дэлгэх эрүүл мэндийн байгууллагуудын орны тоог баталсан.

Энэ дагуу УОК-ын Нэгдсэн шуурхай штабын даргын өгсөн чиглэлийн дагуу ор дэлгэн ажиллаж байгаа эмнэлгүүдийн үйл ажиллагаа, орны ачаалал, эмнэл зүйн шинж чанар, эмч, ажилчдын ажлын ачаалал, үйл ажиллагаанд хяналт тавих ажлын хэсгийг байгуулсан.
Ажлын хэсэг ХӨСҮТ-д ажиллалаа. Тус төв нь 545 ортой үүнээс 200 сүрьеэ өвчтөн үлдсэн 345 оронд ковидоор өвдсөн иргэдийг хүлээн авч үйлчилж байна.

Өнөөдрийн байдлаар нэн хүнд 5, хүнд 122, хүндэвтэр 221, хөнгөн 13 хэвтэн эмчлүүлж байгаа 361 өвчтөн ковид болон омиркон хувилбараар өвчилсөн иргэд байна.

Мөн ажлын хэсэг Хан Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж эмч, сувилагч үйлчлүүлэгчтэй уулзаж, нөхцөл байдалтай танилцлаа.

Эх нярайн эмэгтэйчүүдийн үндэсний төв-2-д ажиллалаа. Тус төв нь ковид эмчлэх 1000 ортой. Өнөөдрийн байдлаар нэн хүнд 2, хүндэвтэр болон хөнгөн 1072 өвчтөн байгаа бол эдгээр өвчтөний сахиур, гэр бүл нийт 1207 иргэн хэвтэн эмчлүүлж байна.

Ажлын хэсгийнхний нийтлэг дүгнэлтээр, Ковид-19 болон омикрон хувилбараар өвчилсөн иргэдийг хэвтүүлэн эмчилж байгаа эмнэлгүүдийн орны эргэлт муу, эмч ажилчдын дунд өвчлөл их, ажлын ачаалал өндөр байна. 



1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18