Япон улсын Элчин сайдын яамны төлөөлөгч Геронтологийн Үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцлаа

М.Төгөлдөр
2022/01/15

Геронтологийн үндэсний төв нь  настанд үзүүлж буй тусламж үйлчилгээг үндэсний хэмжээнд өргөжүүлэн хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлуудыг холбогдох дээд шатны байгууллагуудад танилцуулж үе шаттай арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байна. 

Дээрх ажлын хүрээнд төвийн шинэ цогцолбор барилгын ажлыг эрчимжүүлэхэд Олон улсын хандивлагч байгууллагуудтай  хамтран ажиллах үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөсөн.

2022 оны 1 дүгээр сарын 14-өдөр төвөөс Япон улсны элчин сайдын яаманд хүргүүлсэн хүсэлтийн дагуу Япон улсын Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн  дарга ноён Матоба Сатоши ирж  төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

Уулзалтыг Геронтологийн үндэсний төвийн ерөнхий захирал Р.Хишигжаргал нээж, ЭМС-ын зөвлөх О.Батбаяр, Төвийн зөвлөх С.Амарсайхан,удирдлагын багийн хамт оролцлоо.

Уулзалт хэлэлцүүлгийн үеэр төвийн дэд захирал Т.Дулмаа “Геронтологи Гериатрийн салбарын цаашдын чиг  хандлага” танилцуулгыг хийж албаны төлөөлөгч нарт хамтран ажиллах саналыг  танилцууллаа. 

Уулзалтанд оролцогчид Геронтологийн үндэсний төвийн шинэ цогцолбор нь Япон улсын туршлагаас  нутагшуулах замаар  үндэсний хэмжээнд менежментийн хамт шийдвэрлэх боломж байгаа эсэх талаар хэлэлцэж санал солилцлоо.  

Уулзалтын  төгсгөлд нь ноён  Матоба Сатоши  Монгол улсад хөгжиж буй Геронтологи Гериатрийн салбарын үйл ажиллагаатай танилцсандаа баяртай байна.

Цаашид бид  энэ салбарын тогтолцоог нэвтрүүлж хөгжүүлэхэд хамтран ажиллах бололцоо боломжийг судлан, эргэх холбоотой байна гэдгээ илэрхийллээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18