Ирэх даваа гарагаас /2022.01.17/ эхлэн төрийн байгууллагын ажилтан, албан хаагчдын 50 хувийг гэрээр буюу зайнаас ажлуулахаар болсон байна. Учир нь дотоодод "Омикрон" хувилбар хурдтай тархах эрсдэл өндөр байгаа учир бага насны хүүхэд, ахмадууд халдвар авахаас сэргийлэх, ажиллах хүчний хомсдолд орохгүй байхын тулд уг арга хэмжээг долоо хоногийн хугацаатай ээлжлүүлэхээр болсон байна.
Түүнчлэн цагаан сарын баяр дуустал 0-5 настай төрийн байгууллагад ажилладаг эмэгтэйчүүдийг гэртээ цахимаар ажиллах шийдвэр гарсан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна