Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 2,347 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагдсан байна. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 406,118 болж нэмэгджээ.
Ийнхүү батлагдсан тохиолдлуудын 22 нь гаднаас зөөвөрлөгдсөн байна.
Харамсалтай нь мөн хугацаанд коронавируст халдварын улмаас хоёр хүн нас барж, COVID-19 халдварын улмаас нийтдээ 2,011 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна