Хятад KFC-д бойкот зарлаж магадгүй

Н.Мижидмаа
2022/01/14

Хятадын хэрэглэгчийн холбоо “CCA” нь KFC сүлжээний эсрэг бойкот зарлаж магадгүй болжээ.  Учир нь KFCсүлжээнээс явуулж байгаа үйлчлүүлэгчдийг татах бодлого нь БНХАУ-ын Тэргүүлэгч Си Жинпиний зарласан хоолны хаягдлыг багасгах уриатай зөрчилдсөн байна.

 KFC нь Хятад үйл ажиллагаа явуулж эхлээд 35 жил болсныхоо ойг тэмдэглэх кампанит ажлын хүрээнд Хятадын тоглоом үйлдвэрлэгч “Pop Mart” компанитай хамтран хязгаарлагдмал тооны цуглуулгын тоглоомын хоолны багцын хамт зарах аян эхлүүлсэн байна. Гэхдээ хоолны багцтай ирж байгаа тоглоомыг blind box буюу доторх нь харагддаггүй хайрцагт хийж заржээ.

 Гэтэл үйлчлүүлэгчдийнх нь дунд энэхүү цуглуулгын тоглоом нь маш их эрэлттэй болсон байна. Улмаар хүмүүс тоглоомыг бүгдийг цуглуулахын тулд асар их багц хоол нэг дор аваад хоолыг нь хаяж, тоглоомыг нь үлдээх болсон байна. Тухайлбал, нэг үйлчлүүлэгч цуглуулгын бүх тоглоомыг нэгэн зэрэг олж авахын тулд нэг дор 10 мянга 494 юаниар  100 багц хоол худалдан авчээ. 

 Хятадын хэрэглэгчдийн холбоо нь энэхүү цуглуулгын тоглоом бүхий аяны улмаас KFC-ийн зарим үйлчлүүлэгч  хоолыг хэт ихээр худалдан авч хаяж байгаа нь нийгмийн эмх журам, ёс суртахуун ба хуульд нийцэхгүй байна гэж шүүмжилжээ. Улмаар хоолны хаягдлыг багасгаж нийгэмд зөв үлгэр дуурайлал өгөх үүднээс KFC сүлжээд бойкотзарлаж магадгүй болжээ.

 Хятадын засгийн газар Тэргүүлэгч Си Жинпинийсанаачилгаар 2020 онд хоол хүнсний хаягдлыг багасгах кампанит ажлыг эхлүүлсэн юм. Энэ кампанит ажлын хүрээнд сүлжээ зоогийн газруудад үйлчлүүлж байгаа хүмүүсийг нэг удаад идэж барахаас илүү хоол захиалахгүй байхыг уриалсан “Цэвэр таваг” аяныг эхлүүлээд байгаа юм. 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18