Казахстанд тоносон бараагаа интернэтээр хямд зарж эхэлжээ


Казахстанд тонуулчид эрх баригчдын эсрэг иргэдийн жагсаал, эсэргүүцлийн цуглааныг эх захгүй үймээн, дээрэм болгож хувиргасан. Тонуулчдын учруулсан хохирлын хэмжээ  2 тэрбум долларт хүрээд байгаа. Казахстаны эрх баригчид ХАБГ –ий оролцогчдыг оруулж байгаад тонуулчид, дээрэмчдийн эсрэг хатуу тэмцсэн ч тэр бүр амжилтад хүрч чадахгүй байгаа бололтой.

Учир нь, эмх замбараагүй байдлын үеэр хаагдаад байсан интернэт хоёр өдрийн өмнө хэсэгчлэн холбогдсон даруйд алдартай брэндүүдийн люкс зэрэглэлийн бараа бүтээгдэхүүн хямдхан зарна гэсэн зард “булагдсан” тухай олон нийтийн сүлжээ шуугьж байна.

Ямар ч бизнес эрхэлдэггүй хүмүүс гэв гэнэт хамгийн үнэтэй цаг, хамгийн үнэтэй брэнд хувцас, хамгийн үнтэй сүрчиг, хамгийн үнэтэй гар утас, хамгийн үнэтэй цүнх гээд хамгийн үнэтэй, алдартай зүйлсийг маш хямд үнээр олноор зарах болжээ.

Жишээлбэл, Казахстаны хамгийн том зарын сайт дээр цоо шинэ “Patek Philippe” цагийн 40 мянга тенгегээр  зарна гэж. Гэтэл “Patek Philippe” цаг нь хамгийн хямддаа 12 мянган доллар байдаг. 1 доллар 434 тенге гэж үзвэл даруй 5 сая 200 мянган тенге байх ёстой юм.

Мөн “Louis Vuitton” брэндийн эмэгтэй гутал 23 мянга 500 тенгэр буюу 54 доллароор зарна гэсэн зар явсан нь маш олон хандалт авсан байна. Учир нь, ийм оригинал эмэгтэй гутал 1300 долларын үнэтэй байдаг аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18