С.Энхболд: 10 иргэнээс омикроны сэжигтэй тохиолдол илэрсэн, омикрон орж ирэхээс айх хэрэггүй

Л.Бямбажав
2022/01/06

Гадаадад очсон Монгол иргэдээс омикрон хувилбар илэрсэн эсэхийг ЭМ-ийн сайд С.Энхболдоос тодруулахад, тэрбээр "Одоогоор Монгол Улсын хоёр иргэнээс омикрон хувилбар илрээгүй. Манай улс генийн дараалал тогтоодог аппараттай болсон. Энэ аппаратаар шинжлэхэд, урьдчилсан байдлаар омикрон хувилбарын сэжигтэй тохиолдол илэрсэн. Эхний ээлжид 16 сорьцыг явуулсан. Мөн 100 сорьцыг Япон руу давхар явуулсан. Энэ нь 10, 11, 12 дугаар сарын сорьцууд. Эцсийн хариу гараагүй байна. Тодорхой хугацаа ордог. Өмнө нь бид сорьцуудыг гадагш нь явуулдаг сарын дараа хариу нь гардаг байсан. Сэжигтэй 16 тохиолдлоос 10 иргэний сорьцод урьдчилсан байдлаар Омикрон илэрсэн байна. Хариу баталгаажсан цагт мэдээлэл өгнө.

Омикрон орж ирлээ гээд битгий айж сандрах хэрэггүй. Орж ирэх нь цаг хугацааны асуудал байсан. Хурдан тархаж байгаа ч гэсэн харьцангуй хөнгөн, томуу, томуу төст хэлбэртэй адилхан байна. 2021 оны арванхоёрдугаар сарын 20-ны нислэгээр Лондонд очсон монгол хүн дамжин өнгөрөх нислэгийн үеэр халдвар авсан байхыг үгүйсгэхгүй.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18