Хэт үндсэрхэг үзэлтнүүд өөрсдийн шаардлагыг гаргаж эрх баригчдад хүргүүлжээ

М.Төгөлдөр
2022/01/06

Казахстанд шатахууны үнийн өсөлтийг зогсоохыг шаардсан жагсаал хэдийн төр эргүүлэх хүчтэй бослого болон өөрчлөгдлөө. Казахстын том хот бүрд эсэргүүцлийн жагсаал болж байгаа бөгөөд зарим газар жагсагчид эвлэлдэн нэгдээд эрх баригчдад шаардлага тавьж эхэлжээ.

Жишээлбэл, олон нийтийн сүлжээгээр дараах шаардлагыг тараан харуулж байна.

 Босогчдын зүгээс  эрх баригчдад хүргүүлсэн шаардлага нь: 

  • Хүнсний бүтээгдэхүүний үнэ бууруулах 
  • Шатахууны үнэ бууруулах
  • Тэтгэвэрийн насыг 58/60 болгож наашлуулах
  • Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огрох
  • Жагсаалын үеэр баривчлагдсан бүх хүмүүсийг суллах
  • Энгийн иргэдийн цалинг нэмэх
  • Төрийн өмчийн компанийн охин компаниудыг татан буулгах
  • Автомашинд ногдуулсан "хог хаягдлын дахин боловсруулах хураамж"-ийг цуцлах
  • Дотоодын автотээврийг замын хураамжаас чөлөөлөх
  • Тэтгэвэрийн доод хэмжээг нэмэгдүүлэх
  • Хүүхдийн мөнгийг нэмэгдүүлэх
  • Ерөнхийлөгч Токаевтэй уулзах.

Энэ жагсаалтын шаардлагууд нь гол төлөв эдийн засгийн шинжтэй байгааг та лав анзаарсан байх.

Гэхдээ том хотууд дахь босогчдын дунд хэт үндсэрхэг үзэлтнүүд олон байгаа тухай мэдээ тасрахгүй байна. Тэд Украйны Майдан хувьсгалын үеийнх шиг илүү сайн зохион байгуулалттай байгаа учир хотын захиргаа, нисэх буудлыг дайрч эзлэх гэх мэт чухал чиглэлд олныг дагуулж байгаа бололтой. Мөн хэт үндсэрхэг үзэлтнүүд өөрсдийн шаардлагыг гаргаж эрх баригчдад хүргүүлжээ. Энэ шаардлагыг “NEXTA Live” Телеграмм суваг дээр гаргаж.

Хэт үндсэрхэг үзэлтнүүдийг шаардлага

  • Улс төрийн хоригдлуудыг нэн даруй суллах.
  • Ерөнхийлөгч, Аюулгүйн зөвлөлийн тэргүүлэгч, Ерөнхий сайд, Парламентын тэргүүн нэн даруй огцрох.
  • Казахстаны эсэргүүцлийн хөдөлгөөний оролцогч нэр хүнтэй хүмүүсээс бүрдсэн түр Засгийн газар байгуулах.
  • Түр Засгийн газар чөлөөт сонгууль явуулах.
  • ЗХУ-ын засаглалын үеийг ард түмнүүдийн эсрэг гэмт хэрэг гэж тооцох.
  • Крымийн хойгийг нэгтгэсэн явдлыг эрс буруушаах. Украйн зүүн нутаг дах хүчирхийллийг шүүмжлэх.
  • ОХУ-тай холбоотой ТТУХН, ЕАЭХ зэрэг холбооноос нэн даруй гарах 

Харин эдгээр шаардлага нь бүгд улс төрийн шинжтэй, шатахууны өсөлт, иргэдийн цалин хөлс гэх мэт зүйлсийг ер хөндөөгүй байгаа нь харагдаж байна. Түүнчлэн Оросыг илэрхий эсэргүүцэж, үзэн ядсан байр суурь шууд харагдаж байна. Жишээлбэл, өөрсдөө ямар ч байр сууриа олоогүй гэж Крымийг нэгтгэсэн явдал гээд нарийн яривал Казахстаны дотоод үйл явдалд огт хамааралгүй, олон улсын асуудлыг хөндсөн, түүнчлэн Евразийн эдийн засгийн холбооноос гарахыг шаардсан нь илэрхий ОХУ-ын эсрэг байр суурь юм. Зөвлөлт улсын бүрэлдэхүүнд байсан жилүүдийг дарангуйлал, гэмт хэрэг гэж зарлана гэдэг бол Казахстан одоогийн Украйн болж хувирч магадгүйн анхны дохио болох тухай шинжээчид анхааруулжээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18