Казахстанд байдал улам хурцдаж, нэг иргэн толгойдоо шархдаж нас баржээ

М.Төгөлдөр
2022/01/05

Казахстанд дэгдсэн шатахууны үнийн өсөлтийн эсрэг жагсаал ахар богино хугацаанд улс төрийн шинжтэй ээлжит өнгөт хувьсгалын төрхтэй болж өөрчлөгдлөө. Ерөнхийлөгч Касым-Жокар Токаев  уурлаж бухимдсан иргэдийг тайвшруулахын тулд зарим арга хэмжээг авсан ч үймээн үргэлжилсээр байна. Жишээлбэл, шатахууны үнийг буцаан буулгаж, өмнөхтэй адил болгосон, экс Ерөнхийлөгч Назарбаевыг Үндэсний аюулгүйн зөвлөлийн даргын тушаалаас буулгасан ч жагсагчид тайвширсангүй.

Одоо Казахстаны бүх том хотуудад эрх баригчдыг эсэргүүцсэн жагсаал цуглаан болж байна. Алма-Атад гэхэд л жагсагчид хотын захиргааны байр, прокурорын газар, зэрэг төр захиргааны байшин барилгыг дайран эзлэн түймэрджээ. Алма-Атад үймээнийн далимдуулагчид олноор дээрэм тонуул хийж эхэлсэн тухай мэдээлж байна. Тэд том гудамж талбай тойрсон 400 гаруй кафе, зоогийн газрыг дээрэмдсэн тухай мэдээ ч ирж байна. Одоо тонуулчид хотоор тарж банкны АТМ машин эвдэлж тонох дээр голлож байгаа аж.

Мөн үймээн Казахстаныг бүхэлд нь хамарсантай холбоотойгоор Назарбаевын найз бизнесмэнүүд зугтаж эхэлсэн байна. “Eurasian Resources Group”-ийн эзэн Патох Шодиев хувийн онгоцоороо Казахстыг орхижээ. Казахстаны хамгийн баян 50 хүний нэг Кенес Ракишев мөн хувийн онгоцоороо Казахстанаас зугтсан байна. Назарбаевын охин Динара хувийн онгоцоороо Казахстанаас зугтан Киргизийг зорьжээ.

“Радио Аззатык”-ийн сэтгүүлчийн мэдээлснээр Казахстын баруун хязгаарын Атырау хотод цагдаа нар жагсагчдын эсрэг галт зэвсэг ашиглахад нэг хүн толгойдоо шархдан нас баржээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18