Коронавирусийн шинэ аюултай хувилбар Францаас илэрчээ

М.Төгөлдөр
2022/01/04

COVID-19–ийн бас нэг шинэ хувилбар Францаас илэрсэн тухай newshub.co.nz сайт мэдээлсэн байна. Эрдэмтэд  IHU гэж нэрлэсэн энэхүү хувилбар нь өмнөх хувилбаруудад байсан олон мутацийг бүгдийг нь агуулсан байжээ. Тухайлбал, Alpha, Beta, Omicron ба Gamma хувилбаруудаас бүгдээс нь илэрсэн N501Y гэж нэрлэгдсэн гажуудлыг агуулж байж. Энэхүү гажуудлын ачаар вирус нь илүү халдвартай болдог. Түүнчлэн Gamma ба Beta хувилбаруудаас илэрсэн E484K гажуудлыг ч бас агуулдаг болохыг тогтоожээ. Энэхүү E484K мутацийн ачаар корона вирус нь хүний дархлалын системийг тойрон гарч чаддаг.

Тэгвэл IHU нь энэ бүх мутаци гажуудлыг бүгдийг нь агуулдаг юм байна. Францын өмнөд нутагт Форкалькад амьдардаг 10 гаруй хүнээс анхлан илэрсэн. Гэхдээ анхны тохиолдол нь Африкийн өмнөд хэсэг Камерунаас ирсэн хүнээс илэрсэн байна. Камерун болон бусад улсуудад вакцин хийлгэсэн хүний эзлэх хувь маш бага байгаа учраас энэ мэт янз бүрийн мутаци үүсэх таатай орчин бий болдог аж. Анхны тохиолдол нь арваннэгдүгээр сарын дундуур түргэвчилсэн шинжилгээ өгөхөд эерэг гарсан. Дараа нь ПЦР шинжилгээ өгөхөд тухайн үед давамгайлж байсан “Дельта”-тай адилгүй өөр төрлийн мутаци бүхий вирусээр халдварласан илэрсэн.

Энэхүү мутацийг илрүүлсэн эрдэмтэд ажилладаг “IHU Méditerranée-Infection” төвийнхөө нэрээр вирусийн шинэ хувилбарыг нэрлэсэн байна.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18