Хөвсгөл аймагт Эгийн голын мөс эргээ хальж урссаны улмаас 33 өрх халианд өртжээ

М.Төгөлдөр
Өчигдөр

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд Эгийн голын мөс өнгөрөгч 2021 оны арванхоёрдугаар сарын 15-наас хойш бага багаар эргээ хальж улмаар 12-р сарын 20-ны өдөр тус сумын Дуурга багийн доод хэсгээр хальж айлын хашаа руу урсан орж эхэлснээр сумын хэмжээнд нийт 33 өрх халианд өртөж, өрхүүд эд хөрөнгөөрөө хохироод байгаа аж. 

Хүнд нөхцөлд орсон айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх, авран туслах ажиллагаа явагдаж байна. Харин өнөөдөр Байгаль орчны яамны дэд сайд Ц.Батбаяр ахалсан яамны ажлын хэсэг, АЗД-ын Орлогч Хуягбаатараар ахлуулсан ажлын хэсэг Эрдэнэбулган суманд ажиллахаар ирж байгаа тухай мэдээллээ. 

Одоогийн байдлаар халианд өртсөн 4 дүгээр багийн 3 дугаар хорооны 21 өрхийн эд хогшлыг зөөж нүүлгэн шилжүүлэн, ЗДТГ-ын 1, ЭМТ-ийн 1, ЕБС-ийн 1, Халуун усны 1 байранд нийт 4 өрхийг нүүлгэн оруулсан бол бусад айл өрхүүд хамаатан садан, ах дүүгийнхээ байранд амьдарч байгаа аж. Түүнчлэн малчин гурван өрхийн адуу 16, үхэр 125, хонь 200, ямаа 120 нийт 461 мал, 30 тн өвс, түлээ, аргал бууц нүүлгэн шилжүүлжээ. 

Үерийн далан хамгаалалтыг 2018, 2019 онд ОНХС-ийн хөрөнгөөр барьсан байдаг. Аймгийн ЗД-ын нөөц сангаас 34 сая төгрөгийн хөрөнгөөр шороон далан барих шийдвэр гарсан боловч ажил эхлээгүй байжээ.

Тиймээс арванхоёрдугаар сарын 30-ны өдөр гарсан аймгийн Засаг Даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтийн дагуу шороон далан барих боломжгүй 900м газарт, мөсөн далан барьж байна.

2022 оны нэгдүгээр сарын 03-ны өдрийн нөхцөл байдлаар халиа нэмж урсан 2, 3-р багийн нутагт орж 597 мал бүхий зургаан өрх усанд автах нөхцөл байдал үүсээд байгаа тухай албаныхан мэдээллээ.  

Айлуудыг нүүлгэн шилжүүлэх үед машинууд халианд цөмөрч эвдрэн нийт 34.6 сая төгрөгийн зардал гарсан бол хохирлын хэмжээ нийт 39 сая төгрөг болсон байна.

Тус багийн нутаг дэвсгэрт нийт 135 хүн, 48 тээврийн хэрэгсэл, гурван КАМАЗ, ЗИЛ-131 машин 1, ГАЗ-66  нэг, ЗИЛ-130 самсомал 1, Ковш (50х50) хоёр, 40 суудлын автомашинтайгаар ажиллаж байгаа аж. 








0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр