​Хятадууд хүнсээ асар ихээр нөөцөлж байгаагаас дэлхий даяар хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөж байна

Л.Бямбажав
2022/01/03

АНУ-ын Хөдөө аж ахуйн яамнаас БНХАУ дэлхийн нийт хүнсний тэн  хагасаас илүүг худалдан авч нөөцөлж байгаа тухай мэдээлснийг “Nikkei Asia” уламжилжээ.

 Одоогоор Бээжин дэлхийн хэмжээний нийт улаан буудайн 50 хувь, тутарга ба эрдэнэ шишийн тус бүр 60 хувь, шошийн 30 хувийг худалдан авч нөөцлөөд байгаа аж.

 Сүүлийн таван жилд БНХАУ –ын эрдэнэ шиш, улаан буудай, шар буурцгийн импорт 2-12 дахин өссөн байна. Цаашлаад үхрийн мах, гахайн мах, сүү сүүн бүтээгдэхүүн, жимс ногооны импорт нь 2-5 дахин өсжээ. БНХАУ нь энэ мэт аар их хэмжээгээр хүнсний бүтээгдэхүүн худалдан авч нөөцөлж байгаагаас дэлхийн хэмжээнд хүнсний үнэ өсөж магадгүй талаар мэргэжилтнүүд анхааруулсан байна.

 БНХАУ нь голлох нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг АНУ, Бразил болон бусад нийлүүлэгч улсуудаас эрчимтэй худалдан авалт хийсээр байна. Жишээлбэл, Токиогийн “Natural Resource Research Institute” төвийн Ерөнхийлөгч Акио Шибата нь “Хятад нөөцөө арвижуулж байгаа нь үнэ өсөх бас нэг шалтгаан” гэжээ.

 Шинжээчдийн үзэж байгаагаар БНХАУ нь ийм байдлаар АНУ болон Европын холбоотой хийж болзошгүй худалдааны дайн, хүний эрхээр шалтагласан янз бүрийн хориг арга хэмжээ, байгалийн шалтгааны улмаас ургац алдах, эрчим хүчний хомсдол, цар тахлын үр дагавраас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байгаа юм байна.

 НҮБ-ын Хүнс ба хөдөө аж ахуйн байгууллагын урьдчилсан тооцоогоор өнгөрсөн 2021 он нь хүнсний бүтээгдэхүүний импортын үнэ дээд цэгтээ тулсан он болж таарна. Дэлхийн хэмжээнд хүнсний бүтээгдэхүүний импорт дээд амжилт тогтоон 1,75 их наяд долларт хүрсэн нь 2020 оныхоо 14 хувиар өндөр үзүүлэлт болжээ.

 Шинэ гарсан 2022 онд Хятад-Америкийн харилцаа урд хожид байгаагүйгээр хурцдаж янз бүрийн хориг арга хэмжээ, худалдааны дайн өрнөж магадгүй байгаа. Иймд БНХАУ нь хүнсний импортоо үргэлжлүүлж, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн нөөцөлсөн хэвээр байх тул  тул хүнсний бүтээгдэхүүний үнэ маш  өндөр хэвээр байх бололтой.

 

 


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18