Казахстан цөмийн станц барих талаар Оростой хэлэлцээ хийж байна

Н.Мижидмаа
2021/12/27

Казахстаны эрх баригчид улсдаа анхны цөмийн цахилгаан станц барих талаар Оросын “Росатом” корпорацтай хэлэлцээ хийж байгаа тухай Казахстаны Стратеги төлөвлөлт ба өөрчлөлтийн агентлагийн тэргүүлэгч Кайрат Кэлимбатов мэдээлсэн байна.

Тэрээр Оросын “Коммерсант” сонинд ярилцлага өгөх үеэр энэ тухай ярьсан бөгөөд Казахстаны хөгжлийн нэг чиглэл нь нүүрснээс бүрэн татгалзах явдал учир цөмийн цахилгаан станц барих шаардлага гарсан гэж. Энэ тухай тэрээр ярихдаа “Энэ бол нүүрсний эрчим хүч 70 хувийг эзэлсэн эрчим хүчний загвараас шинэ төлөв рүү хийж байгаа шилжилт. Бид 2060 он гэхэд нүүрстөрөгчийн ялгарлаар аюулгүй болох ёстой гэсэн урт хугацааны үүрэг хүлээсэн. Бид Глазгод байлцсан бөгөөд 2030 он гэхэд нүүрстөрөгчийн ялгарлын хэмжээг 15 хувиар багасгах ёстой” гэжээ.

Эдгээр төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд Казахстан нар ба салхины эрчим хүчинд хөрөнгө оруулалт татах хэрэгтэй байгаа ч дан энэ аргаар нүүрсийг бүрэн орлуулах боломжгүй онцолсон байна. Тэрээр “Бидэнд шатдаг хий хэрэгтэй бөгөөд энэ тал дээр бид “Газпром”-той хамтарч байгаа ч яваандаа Казахстан цөмийн цахилгаан станц барихаас өөр аргагүй болох байх. Энэ талаар бид “Росатом”-той хэлэлцээ хийж байна” гэжээ.

Мөн ингэж нүүрснээс бүрэн татгалзсанаар цахилгааны үнэ өндөр болно гэдгийг Керимбатов онцолжээ. Тэрээр “Үнэ тариф өөр болно. Өнөөдөртөө бол манайд тариф тийм ч өндөр биш хэдий ч шилжилт хийхээр өснө гэдэг нь хүн амын хувьд болон аж үйлдвэрлэлд тийм ч сайнгүй мэдээ. Аж үйлдвэрлэлийн салбарын өрсөлдөх чадвар буурдаг. Гэхдээ өөр арга байхгүй” гэжээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18