Хойд Америкийн Үндэсний хоккейн лиг тамирчдаа Бээжин явуулахгүй

М.Төгөлдөр
2021/12/23

NHL ба үндэсний хоккейн лигийн тоглогчдын холбоо нь Бээжингийн өвлийн тоглолтод оролцохгүй байх шийдвэр гаргасан тухай ESPN мэдээлжээ. NHL нь АНУ, Канадад омикрон хувилбар эрчимтэй тархаж сүүлийн хэд хоногийн дотор 100 гаруй хоккейчны PCR шинжилгээний хариу эерэг гарсантай холбоотойгоор бүх тоглолтуудаа зогсоон, хойшлуулаад байгаа юм. Улмаар байдал сайжрахаар буюу Бээжингийн Олимпын тоглолтын үеэр хойшлуулсан тоглолтуудаа нөхөн явуулахаар болсон тул Өвлийн олимпод лигийн тоглогчдыг оролцуулах боломжгүй болсон тухайгаа албан ёсоор мэдэгджээ.

Тохироо ёсоор NHL нь нэгдүгээр сарын 10-аас өмнө амжиж мэдэгдвэл Олимпын тоглолтод оролцохоос татгалзлаа гэж ямар нэг торгууль шийтгэл хүлээхгүй.

ОУОХ-оос NHL-ийн энэ шийдвэрт харамсаж байгаагаа мэдэгджээ. Мэдэгдэлд “NHL-ийн тоглолтын явцад COVID-19 хүчтэй нөлөөлсний улмаас лиг нь тоглогчдоо Бээжинд 2022 онд болох Олимпын тоглолтод оролцуулж чадахгүй болсонд ОУОХ харамсаж байна. гэсэн хэдий ч бид дэлхийн бусад шилдэг лигийн шилдэг хоккейчид Бээжинд ирж тоглолтоо харуулна гэж тэсэн ядан хүлээсээр байна” гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18