Эрүүл мэндийн яам Монголын үндэсний музейтэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа

М.Төгөлдөр
2021/12/23

Монгол Улсад Эрүүл мэндийн алба, орчин цагийн анагаах ухаан үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна. Энэ хугацаанд эрүүл мэндийн салбар, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд тасралтгүй хөгжиж,  иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах ариун үйлсдээ сэтгэл хувиралгүй зүтгэн олон сайхан бахархам амжилт гаргаж, эх орондоо эмчилдэггүй өвчний тоог цөөрүүлсээр,  орчин үеийн дэвшилтэт оношилгоо эмчилгээний техник технологийг нэвтрүүлэн дэлхийн хэмжээний тусламж үйлчилгээг үзүүлэн хичээн ажиллаж иржээ. 

Орчин цагийн анагаах ухаан үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан ЭМЯ Монголын үндэсний музейтэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. 


 
 

Тус үйл ажиллагаанд ЭМЯ-ны ТЗУГ-ын дарга П.Эрхэмбаяр, Монголын Үндэсний музейн захирал Л.Жаргал, ЭМЯ-ны НЭМГ-ын дарга Д.Баярболд болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Энэхүү гэрээгээр эрүүл мэндийн салбарын түүхэн хөгжил, ололт амжилтыг илтгэсэн, ач холбогдол бүхий, дахин давтагдашгүй соёлын үнэт зүйлс, баримт материал, үзмэр, цуглуулгыг мэргэжлийн өндөр түвшинд хадгалах, баяжуулах, эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг олон нийтэд дэлгэн танилцуулах, сурталчлахтай холбоотой харилцааг зохион байгуулж цаашид “Эрүүл мэндийн салбар”-ын музейн сан хөмрөг бий болгох зорилготой юм.

 

Эх сурвалж: ЭМЯ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18