ДЭМБ баяр ёслолоос татгалзахыг уриалав

Н.Мижидмаа
2021/12/21

ДЭМБ-аас асар хурдацтай тархаж байгаа омикрон хувилбараас сэргийлэхийн тулд Зул сар, Шинэ жилийн баярыг олуул цуглаж тэмдэглэхээс татгалзахыг уриалсан байна.

 ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус нь Женев хотноо хэвлэл мэдээллийнхэнтэй уулзахдаа “Баяр ёслолоос татгалзах нь амьдралаа алдаж байснаас дээр. Өнөөдөр наргиж цэнгэчхээд дараа нь гашуудаж байхын оронд яг одоо баяр тэмдэглэхээс татгалзаад, дараа нь тэмдэглэе гэх нь илүү зөв” гэсэн байна.

 Омикрон хувилбар корона вирусийн бусад хувилбаруудаас хамаагүй илүү халдвартай, вакцин хийлгэсэн болон өвдөөд дархлаа тогтсон хүмүүсийг хүртэл өвчлүүлж байгаа гэдгийг ДЭМБ-ын тэргүүн онцолсон байна. Тэрээр энэ талаар ярихдаа “Омикрон хувилбар нь Дельта хувилбараас хавьгүй хурдан тархдаг гэдгийг нотлох хангалттай баримт цуглаад бөгөөд төдийгүй вакцин хийлгэсэн эсвэл өвдөөд дархлаа тогтсон хүмүүс ахин өвдөх магадлал өндөр байна” гэжээ.

 Түүнчлэн энэ жил Covid-19-өөр нас барсан хүний тоо 2020 онд ДОХ, халуун хумхаа, сүрьеэ өвчнөөр нийт нас барсан хүний тооноос давж гараад байгааг ДЭМБ-ын тэргүүн мэдэгджээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх холимог тулаанч Б.Энх-Оргилд баяр хүргэлээ 1 цагийн өмнө
Бохир усны "Туул-1" коллекторын шугам угсралтын ажил үргэлжилж байна 2 цагийн өмнө
Х.Нямбаатар: Бодлого, төлөвлөлттэйгөөр ажлаа уялдуулж, утаанаас сална 4 цагийн өмнө
Монгол-Болгарын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тэмдэглэлээ 8 цагийн өмнө
ӨМӨЗО-нд цахимаар үнээ маллаж, хянадаг болжээ 9 цагийн өмнө
"Ханын материал орон сууцжуулах" төслийн газар чөлөөлөлтийн явц 98 хувьтай үргэлжилж байна 9 цагийн өмнө
Өнөөдөр Нийслэлд -10 градус хүйтэрч үдээс хойш цас орно 9 цагийн өмнө
Скай-ресорт руу өдөр бүр автобус үйлчилнэ Өчигдөр
Улаанбурханы нөхцөл байдлын мэдээ Өчигдөр
Нийслэлийн 2026 оны төсвийг баталлаа Өчигдөр
Ирэх долоо хоногт бага ангийг танхимаар дунд анги цахимаар орно Өчигдөр
Өвөл инверс үүсэж, утаа тухайн орчиндоо бөөгнөрдөг Өчигдөр
Н.Учрал: 18 сараар тэтгэврийн зээл авсан ахмадуудын зээлийн хугацааг 36 сар хүртэл сунгахаар ойлголцлоо Өчигдөр
Итали улстай аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг байгууллаа Өчигдөр
Р.Булгамаа: Амьдрал зохиож үзээгүй шүүгчид гэр бүл, хүүхдийн хувь заяаг дэнслэх нь юу л бол Өчигдөр
Хар өнгийн автомашин хүн мөргөөд зугтаажээ Өчигдөр
Зудын урьдчилсан төлөвөөс харахад мал өвөлжилт нийт нутгийн 4 хувьд нэн их, 17 хувьд их эрсдэлтэй гарчээ Өчигдөр
Монгол, Итали улстай боловсрол, соёлын салбарт хамтран ажиллана Өчигдөр
Нийслэлийн 182 сургуульд ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэллээ Өчигдөр
Нийслэлийн хэмжээнд энэ онд 3933 нэгж талбай чөлөөлжээ Өчигдөр