АIBA: Боксыг Олимпын тоглолтоос хасах шалтгаан байхгүй

О.Шүрэнцэцэг
2021/12/14

Өнгөрсөн долоо хоногт Олон улсын Олимпын хорооноос 2028 оны Лос-Анжелесын тоглолтын хөтөлбөрт боксыг оролцуулах эсэх асуудлыг 2023 онд шийднэ гэж мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор Олон улсын боксын ассоциацийн Ерөнхийлөгч Умар Кремлев сэтгүүлчдэд мэдэгдэл хийжээ.

Тэрээр хэлэхдээ Олимпын зуны тоглолтын хөтөлбөрөөс боксыг хасах бодит шалтгаан байхгүй гэдгийг онцолжээ. Улмаар “Одоо бид Турк улсанд эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах талаар бодож байгаа бөгөөд тэнд шинэ технологи ашиглах болсон. Цаашдаа 2024 онд бокс нь Олимпын тоглолтод багтахаар болсон, үүнд ОУОХ-нд талархаж байна. Бид замын зураглал гаргаад байгаа, түүнээ хэрэгжүүлж чадвал боксыг хасах шалтгаан үгүй болно. Гэхдээ би ОУОХ-ны өмнөөс ярих боломжгүй, зөвхөн өөрийн ассоциацийн өмнөөс ярих боломжтой, манайд бүх зүйл цэвэр, ил тод байх болно” гэжээ.

ОУОХ-ы Ерөнхийлөгч Бах нь Лос-Анжелесын зуны тоглолтод оролцох спортын 28 төрлийн нэрлэхэд бокс, хүнд атлетик, орчин үеийн таван төрөлт гэсэн спортын төрлүүд жагсаалтад багтаагүй юм. Үүнтэй холбоотой Бах ярихдаа “ОУОХ-ны гүйцэтгэх хороо нь бокс, хүнд атлетик ба таван төрөлтийг Олимпын хөтөлбөрт оруулах эсэх талаар зөвлөгөө өгнө. Олон улсын боксын ассоциаци AIBA нь санхүүгийн ил тод байдлаа сайжруулах ажил гүйцэтгэсэн,шүүгч томилох явцыг өөрчилсөн гэдгээ харуулах ёстой. Олон улсын хүнд атлетикийн холбоо IWF нь допингийн эсрэг хөтөлбөр нь бүрэн бие даасан, хараат бус гэдгээ харуулах ёстой. Олон улсын орчин үеийн таван төрөлтийн холбоо UIPM нь морин уралдааныг орлох спортын төрлийг санал болгох ажлаа дуусгах ёстой” гэж мэдэгдээд байсан юм. Түүнчлэн эдгээр холбоод нь аюулгүй байдлыг сайжруулах, залууст хүртээмжтэй байдлаа нэмэгдүүлсэн бодит өөрчлөлтүүдийг харуулах ёстой гэсэн шаардлага тавиад байгаа аж.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18