Булган аймаг хэрэглээний халуун усаар хангагдах боломжтой боллоо

Н.Мижидмаа
2021/11/08

Булган аймгийн хувьд хөгжлийг хамгийн их хойш татсан асуудлын нэг нь төвийн дулаан, хэрэглээний халуун ус, дэд бүтцийн асуудал байсан юм. Булган сумын хэмжээнд  долоон халаалтын зуухыг “Булган Мээж” компаниас галлаж, аймгийн төв бүхэлдээ хар утаа суунаглан байдаг байсан нь нууц биш. Тэгвэл өнөөдөр энэ асуудлыг орон нутгийн төсвөөсөө 1,7 тэрбум төгрөгийн өртөгтэйгээр Аймгийн Засаг дарга Б. Ариун-Эрдэнэ “Шинэ хөгжлийн зам “ мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зориглон шийдэж,  олон жил гацаад байсан ус ,дулаан дамжуулах төвүүдийг ашиглалтанд орууллаа.

5,6,7-р ус , дулаан дамжуулах төв  ашиглалтанд орсоноор хуучин уурын зуухны хүчээр ажилладаг байсан сургууль , цэцэрлэг , орон сууцны байрууд жигд халж, хэрэглээний халуун усаар хангагдах боломжтой боллоо. Уурын зуухны галлагаа бүрэн зогссоноор хар утаа тортог агаарт их хэмжээгээр түгж байсан нь арилж, агаарын бохирдол тодорхой хэмжээгээр буурсан байна. Өнөөдөр Аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ болон  улсын комиссын ажлын хэсэг ус дулаан дамжуулах  төвүүдийн үйл ажиллагаатай биечлэн танилцлаа.
Мөн  ус ,дулаан дамжуулах төвөөс дулаанаа авч буй “ Ахмадын өргөө”-тэй танилцахад халаалт жигд сайн байлаа. Ахмадын өргөөний барилга угсралтын ажлыг “Манхан уст” ХХК 1,3 тэрбум төгрөгөөр барьж хугацаандаа хүлээлгэн өгч байна. Харин 5,7 -р ус ,дулаан дамжуулах төвийн гүйцэтгэгчээр “Алтайн үндэс констракшн “  ХХК амжилттай ажиллажээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 3 минутын өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 6 минутын өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 1 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 3 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 3 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 4 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 4 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 5 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 5 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 6 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21