Монголын ноос ноолуурын холбоо MNS ISO/IEC 17065:2013 стандартаар итгэмжлэгдлээ

М.Төгөлдөр
2021/02/10

МУ-ын Засгийн газраас баталсан “Үндэсний чанарын хөтөлбөр”-ийн хүрээнд Үндэсний итгэмжлэлийн төвөөс баталгаажуулалт, тохирлын үнэлгээний тогтолцоог бий болгохоор Монголын ноос ноолуурын холбооны дэргэдэх Баталгаажуулалтын албыг MNS ISO/IEC 17065:2013 стандартын дагуу итгэмжилж, ноос ноолуурын салбарын тохирлын үнэлгээний ажлыг хариуцан гүйцэтгэх итгэмжлэгдсэн байгууллагаар тодорхойлж, итгэмжлэлийн гэрчилгээг гардуулан өглөө.  

Энэхүү үйл ажиллагаанд ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж, Үндэсний итгэмжлэлийн төвийн дарга С.Соронзонболд, Азийн хөгжлийн банкны ХАА-н нэмүү өртгийн сүлжээг дэмжих төслийн зохицуулагч Т.Энхжаргал, тус төслийн ноос ноолуурын зөвлөх Ц.Хишигжаргал, Монголын ноос ноолуурын холбооны дэргэдэх Баталгаажуулалтын албаны дарга Б.Баясгалан нар оролцлоо.

ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж “Азийн хөгжлийн банкны ХАА-н нэмүү өртгийн сүлжээг дэмжих төсөл болон Үндэсний итгэмжлэлийн төвийн хамт олонд талархал илэрхийлээд итгэмжлэлийн гэрчилгээ олгож байгаа нь Монголын ноос ноолуурын салбарт экспортыг нэмэгдүүлэх томоохон алхам” гэдгийг онцолсон юм.

Дэлхий нийтээр чанартай, гарал үүсэл нь тодорхой, байгальд ээлтэй, нийгмийн хариуцлага, тогтвортой үйлдвэрлэлийг эрхэмлэж байгаа энэ цаг үед Ноос ноолуурын холбооны дэргэдэх Баталгаажуулалтын албанд итгэмжлэл олгож буй нь Монгол ноос ноолуурын онцлог, давуу талыг таниулах, нэр хүндийг өргөж дэлхийн зах зээлд өрсөлдөх боломжийг нэмэгдүүлэх, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг дотоод, гадаадын зах зээлд нийлүүлэх ач холбогдолтой юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 16 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18