Дэлхий дахинд өрнөсөн долоо хоногийн онцлох үйл явдал

Н.Мижидмаа
2021/12/12

Байден муулуулж, Путин магтуулсан уулзалт

Энэ долоо хоногийн улс төрийн хамгийн чухал үйл явдал нь ОХУ-ын Ерөнхийлөгч Путин ба АНУ-ын Ерөнхийлөгч Байден нарын онлайн уулзалт байлаа. Уулзалтын үеэр хоёр тал Украйны дотоод цэрэг, улс төрийн байдал, түүнд өгөх ОХУ ба АНУ-ын хариуны талаар ярилцав. АНУ тэргүүтэй өрнөдийн хэвлэлүүд ОХУ-ын өнөө маргаашгүй Украйн руу их цэргийн хүчээр дайралт хийж, зүүн нутгийг нь бүхэлд нь эзлэх гэж байна гэж түгшүүрийн дохио дэлдээд бараг хоёр сар болж байна. ОХУ-ын зүгнээс Украйн руу дайрах ямар ч сонирхолгүй гэдгийг Зэвсэгт хүчний жанжин штабын даргаас эхлээд Путинхүртэл  мэдэгдээд байхад л Өрнөдийн хэвлэлүүд Орос Украйн руу дайрлаа, Украйныг аварцгаая гэсэн хэвээр.

Дайрахгүй гээд байхад хэвлэлүүд нь дуу дуугаа авалцан яг одоо дайн эхэллээ гэж зарлаад байдаг нь ямар учиртай юм бол? гэсэн асуулт гарч ирэх нь зүйн хэрэг. Энд янз бүрийн тайлбар байна. Нэгдүгээрт нь, Байденыг Путинтэй онлайн уулзалт хийхийн өмнө АНУ-д эсрэг талаа өөлөх, маневр хийх давуу олгохын тулд хэвлэлээр Путины эсрэг кампанит аян явуулсан гэх тайлбар. Хэрэв энэ үнэн бол удахгүй ОХУ нь Украйныг эзлэх гэж байгаа тухай нийтлэлүүд гарах нь эрс багасах ёстой. Хоёрдах тайлбар нь, хэзээ мөдгүй дайрах гэж байгаа Украйныг Оросоос аврахын тулд тийшээ НАТО цэргээ оруулах эсвэл НАТО-д хурдавчилсан байдлаар элсүүлж, дундын зайн тусгалтай пуужингаа байршуулахын санаархсан. Хэрэв энэ үнэн бол Путин мэдэгдэл хийж, Украйныг НАТО-д элсээд, тэнд пуужин байршуулбал зүгээр хараад суухгүй, нэн даруй арга хэмжээ авна гэж мэдэгдсэн. 

Ямартай ч хоёр Ерөнхийлөгч уулзалтын үеэр НАТО-г цаашид Оросын хил рүү дөхөж, шинэ гишүүн элсүүлэх талаар тусгай бага гарган судалгаа хийхээр тохиролцсон. Үүнээс бол Өрнөдийн хэвлэлүүд Байденыг Путинд буулт хийлээ гэж маш ихээр зэмлэсэн.

 

Бээжингийн Олимпыг тойрсон ээдрээ

Энэ долоо хоногийн өөр нэг чухал үйл явдал нь Бээжингийн Өвлийн Олимпын тоглолттой холбоотой байв. АНУ нь Бээжингийн Олимпын тоглолтод дипломат бойкот зарлаж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн. Эн нь Олимпын нээлт хаалт гэх мэт чухал арга хэмжээ нь АНУ-ын Засгийн газрын нэг ч албан тушаалтан оролцохгүй, тоглолтын үеэр Хятадын эрх баригчидтай албан болон албан бус уулзалт яриа нэгийг ч хийхгүй гэсэн үг. Бүр баяр хүргэж цахилгаан ч явуулахгүй. Удалгүй АНУ-ын шийдвэрийг Канад, Их Британи, Австрали, Шинэ Зеландзэрэг улсууд дагаж байгаагаа мэдэгдсэн. Хятадын тал нь эдгээр улсын албаны хүмүүст Бээжинд ирэх урилга явуулаагүй тул ирэхгүй байлаа ч юу ч өөрчлөгдөхгүй гэж мэдэгдсэн. Гэхдээ дипломат бойкот зарласан улсуудын тамирчид нь Бээжингийн тоглолтод ямар нэг хориг саадгүй, бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох юм.

 

Ардчиллын төлөөх онлайн чуулга уулзалт

Энэ долоо хоногийн өөр нэг томоохон үйл явдал нь АНУ-аас зохион байгуулан “Ардчиллын төлөө” чуулга уулзалт байлаа. Онлайнаар зохион байгуулагдсан энэ уулзалтад дэлхийн 77 улс, олон улсын байгууллагууд гээд нийт 110 оролцогч хамрагдсан. Онлайн чуулга уулзалтад оролцох урилгыг АНУ-ын Төрийн департамент тараасан бөгөөд ОХУ, БНХАУ, Турк, Унгар, Саудын Арави, Израйл гэх мэт АНУ-ыг эсэргүүцдэг, үгэнд нь ордоггүй, “дураараа дургидаг” улс орнуудыг урилгүй үлдээж сануулга өгсөн. Байден нь чуулга уулзалтын үеэр үг хэлэхдээ хүн төрөлхтөн ардчилал ба дарангуйллын дундаас эрс шийдэмгий сонголт хийх шаардлагатай тулгараад байгаа тухай удаа дараа сануулсан. Түүний бодлоор энэхүү чуулга уулзалтад оролцож байгаа улс орнууд нь дэлхийн хамарсан ээдрээ, сорилттой тулгарсан үед ардчиллын төлөө дуу хоолойгоо нэгтгэж, нэгдмэл байр сууринаас хандах ёстой юм байна. Харин энэхүү саммитыг шүүмжлэгчид нь АНУ нь Хүйтэн дайн дууссанаас хойш дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн болж 30 жил дураараа дургисны дараагаар БНХАУ ба ОХУ гэсэн ойролцоо түвшний өрсөлдөгчидтэй болж, цаашид ганцаар ноёрхож, бүгдэд өөрийн үзэл  бодлыг тулган хүлээлгэж чадахгүй болсон тул энэ чуулга уулзалтыг зохион байгуулж байна гэж мэдэгдсэн. АНУ –ын зүгээс ардчиллыг бэхжүүлэх, хэвлэлийн эрх чөлөөг хангах, ардчилсан удирдагч нарыг дэмжихэд 400 гаруй сая доллар зарцуулахаар болсныг хэлснээр нь явахгүй байгаа, өөрийн гэсэн бодолтой улс орнуудын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох сан байгууллаа гэж шүүмжилсэн байна. 

 

Ассанж АНУ-ыг зорьж магадгүй

Энэ долоо хоногийн өөр нэг чухал үйл явдал нь Ассанжийг АНУ руу албадан гаргах тухай шүүхийн шийдвэр юм. Лондон дах дээд шүүхийн шүүгчид АНУ-ыг Ассанжийн аюулгүй байдлын талаар хангалттай баталгаа гаргаж өгсөн гэж үзээд АНУ-ын талд хүлээлгэн өгч болно гэж үзжээ. Гэхдээ энэ шийдвэр нь бас эцсийн биш бөгөөд Ассанжийн тал давж заалдах боломжтой аж. Хэрэв давж заалдаад амь насанд нь аюултай гэдгийг баталж чадахгүй бол дараа жил гэхэд Ассанж АНУ-ын шоронд хоригдох болж байна.

АНУ нь Жуулиан Ассанж болон түүний үүсгэн байгуулсан WikiLeaks сайтыг АНУ-ын эсрэг гуравдагч улсын талд тагнуул хийсэн, АНУ-ын төрийн нууцыг дэлгэсэн, нууц бичиг баримт хулгайлсан зэрэг хүнд ял тулгаж байгаа бөгөөд шүүхээс түүнд цаазаар авах хүртэл ял оноож магадгүй байгаа юм. 

 

Кентакки дах торнадо

Энэ долоо хоногт АНУ-ын Кентакки зэрэг таван мужийг дайрсан торнадо хуй салхины гамшиг асар их хохирол дагууллаа. Кентакки, Иллинойс, Арканзас, Теннеси зэрэг мужуудын олон хотууд нэг шөнийн дотор 30 торнадогийндайралтад өртлөө. Өмнө нь хэзээ ч нэг дор ийм олон тооны, ийм хүчирхэг хуй салхи гарч байгаагүй учраас хохирол, гарз ч ихийг дагуулжээ. Кентакки мужийн Мэнсфилд нэртэй жижиг хотод 100 гаруй хүн ажиллаж байсан лааны үйлдвэр торнадогийн замд байж таарчээ. Улмаар цагт 300 км хүртэл хурдалж байсан хуй салхи асар том үйлдвэрийг юу ч үгүй болтол сүйрүүлж, 70 гаруй хүний аминд хүрсэн байна. Мөн энэ мужийн Хопкинстойрогт хуй салхи нь зам дээр зогсож байсан гал тэрэгний цувааг хөмрүүлсэн гэхээр салхины хурд хүч ямаршуу аймшигтай байсныг төсөөлж болох байх. Ерөнхийлөгч Байден торнадогийн дайралтад өртсөн мужуудад онц байдал зарлаад, төв засгийн газраас боломжтой бүх тусламжийг үзүүлнэ гэж мэдэгджээ.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УОК-ын дарга С.Амарсайхан ой, хээрийн түймрийн голомтод ажиллалаа 18 минутын өмнө
Улаанбаатарын метро 19.5 км урт байна 46 минутын өмнө
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнээр Б.Рагчааг томилохыг дэмжив 59 минутын өмнө
1207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна 2 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан түймэрт 4 гэр, 10 өвөлжөө өртжээ 3 цагийн өмнө
Уулын замд төмрийн хог тээвэрлэж явсан ачааны автомашин онхолджээ 3 цагийн өмнө
Т.Баярхүү: Нисдэг тэргээр сайд нарыг авч явсан эсэхийг мэдэхгүй 3 цагийн өмнө
УИХ дахь МАН-ын бүлэг 15:00 цагт хуралдана 3 цагийн өмнө
Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон 15 хүүхэд осолд өртжээ 4 цагийн өмнө
НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн данс руу шилжүүлнэ 4 цагийн өмнө
Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Түймрийн нөхцөл байдалтай танилцан, газар дээр нь ажиллаж байна 7 цагийн өмнө
Зүүн зүгийн нутгаар салхи секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна 7 цагийн өмнө
​ УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын виз олголтыг хөнгөвчлөхөд анхааран ажиллахыг хүсчээ 21 цагийн өмнө
АН-ын бүлэг Ерөнхий сайдыг уучлалт гуйх хүртэл Байнгын хороод, чуулганы хуралдаанаас завсарлага авав 23 цагийн өмнө
Багахангай дүүргийн чиглэлд нийтийн тээврийн автобус үйлчилж эхэллээ 23 цагийн өмнө
Х.Тэмүүжин: Ерөнхий сайд нь хүртэл худлаа ярьдаг асуудалд хариуцлага тооцдог байх ёстой Өчигдөр
"Монгол генералын өдөр”-ийг тохиолдуулан үе, үеийн генералуудад хүндэтгэл үзүүллээ Өчигдөр
Гранд плазагийн уулзвар хүртэлх авто замыг хаана Өчигдөр
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга бараалхлаа Өчигдөр